Өвөрхангай аймгийн Их Монголын Хүчтэн Дэвжээнээс санаачлан тус дэвжээний аймгийн харцага, аймгийн начин цолтой бөхчүүдийн багийн барилдааныг зохион байгуулахаар болжээ. Тус барилдаанд Өвөрхангай аймгийн харьяат есөн аймгийн харцага, есөн аймгийн начин оролцох бөгөөд чансаагаар хоёр багт хуваагдан өрсөлдөх юм.
Хоёр багийн гишүүд эсрэг багийн бүх бөхтэй тойргийн журмаар барилдаж, багийн гишүүдийн нийт даваагаар ялагчийг тодруулах юм. Энэ барилдаанд ялсан баг цаашид аймгийн заан, арслангуудын багтай, улмаар улсын цолтнуудын багтай өрсөлдөх журмаар улам сонирхолтой барилдаанууд зохиогдох ажээ.
Энэ барилдаан 12 дугаар сарын долооны Баасан гарагийн 11:00 цагаас “Мөнхийн Үсэг” группын спорт танхимд болно.