Өнөө маргаашдаа бүх нутгаар жиндүү хүйтэн байна.
2018 оны 12 дугаар сарын 08-наас 12 дугаар сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
9-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 10,11-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
9-нөөс хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.