Суданд алба хааж буй энхийг сахиулагчид түймрийн голомтод ажиллаж, 30 гаруй иргэний амийг аварлаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2018-12-07 09:24 GMT+8

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид гал түймрийн голомтод ажиллаж, орон нутгийн 30 орчим иргэний амь нас, эд хөрөнгийг авран хамгааллаа.

2018 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII ээлжийн мотобуудлагын батальоны 14 цэргийн алба хаагч, 3 нэгж техниктэйгээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байжээ.

Энэ үедээ Парианг суурингаас 8 км зайтай орон нутгийн жижиг омог айлын ойролцоо их хэмжээний гал гарч байсныг мэдэж, шуурхай ажиллан, яаралтай тусламж үзүүлж тус омгийн иргэдийн амь нас, эд хөрөнгийг галд өртөхөөс сэргийлэн, орон нутгийн иргэдийн талархлыг хүлээлээ. Орон нутгийн иргэдийн хэлж буйгаар энэхүү түймэр нь 500 метр өргөн, 10 километрийн урт газар нутгийг хамарсан байна.
 

Эх сурвалж: Зэвсэгт хүчний жанчин штаб 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 153 санал өгсөн байна.

Дээшээ