"Эрдэнэт” үйлдвэрийн асуудал ямар явцтай байгаа талаар ажлын хэсгийн ахлагч, Шадар сайд Ө.Энхтүвшингээс тодрууллаа.
Мөн тэрбээр өнөөдрийн хуралдаанд оролцоогүй бөгөөд УИХ-ын дарга ирц бүрдүүлэхийг хүссэн гишүүдийн дунд түүний нэр байсан юм. Энэ талаар тэрбээр дараах хариултыг өгч байна.
-"Эрдэнэт"-ийн асуудал ямар шатандаа явж байна вэ?
-Явж байгаа, явж байгаа шүү. Аль болохоор Монгол Улсад хохирол багатайгаар хурдан шийдэх чиглэлээр ажиллаж байна.
-Өрийн хэмжээ хэдэд хүрээд байна вэ?
-Өрөнд орсон гэж хэлэхгүй л дээ. Нийт 51 сая америк доллар. Тэр нь өдөр хоногоор нэмэгдэнэ. Шүүхийн шийдвэр гарсан.
-Удах тусам хэмжээ нь нэмэгдээд байна шүү дээ.
-Ажлын хэсэг ажиллаж байна. Ийм үед нарийн ярих боломжгүй. Нарийн ярих тусам манай талд ашиггүй болно.
-Стандарт банкны төлөөлөлтэй уулзаж, хүү торгуулийг багасгах талаар ярилцана гэж байсан.
-Аль болохоор уулзаж, ярилцах ёстой. Ийм асуудлууд яригдаж байгаа.
-Чуулган ирц бүрдээгүй эхлэхгүй байна. Та яагаад чуулганд оролцохгүй байгаа юм бэ?
-Орно, орно. Оролгүй яах вэ.
-Улс орны чухал асуудлуудыг чуулганаар хэлэлцэх ёстой биз дээ.
-Хэлэлцэлгүй яах вэ. Чуулган хуралдана.