БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Монголд айлчилна

Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2018-12-07 16:50 GMT+8

Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо 2018 оны арванхоёрдугаар сарын 8-9-нд Монгол Улсад айлчлал хийнэ.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-той албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, түүний дотор ГХЯ-д хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцох юм байна. 



Эх сурвалж: Гадаад харилцааны яам 

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1021 санал өгсөн байна.

Дээшээ