Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 45 хувийн ирцтэй хуралдаж чадахгүй байсаар 13.00 цаг хүрсэн. Тиймээс УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд чуулганы хуралдаанд Засгийн газрын гишүүдээ суулгах, өнөөдрийн дотор байнгын хороо, чуулганы ирц бүрдүүлэх шаардлагыг хүргүүлсэн ч тусыг эс олов.
Ингээд УИХ-ын арванхоёрдугаар сарын 6-ны үдээс хойшхи болон өнөөдрийн хуралдаан гишүүдийн ирц бүрдээгүйгээс хуралдсангүй.
Энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,
-Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуулийг нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэх хүсэлт ирсэн ч Уул уурхайн сайд сайд нь танхимд орж ирээгүйгээс гишүүд асуулт асууж чадахгүй, санал хурааж чадсангүй
Засгийн газрын гишүүд, сайд нар үйл ажиллагааг явуулахгүй хоёр өдрийн турш бойкотлож байна
УИХ-ыг ард түмэн сонгодог. Сонгохдоо улс орны бодлого чиглэлийг тодорхойл, хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өг гэж та биднийг сонгосон. Засгийн газрыг УИХ томилсон. Бид Засгийн газрыг томилохдоо УИХ-ын гаргасан бодлогыг хэрэгжүүлж, хууль тогтоомжийн хүрээнд улс орны өмнө тулгамдаж байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэж, УИХ-д асуудлаа тайлагнах ёстой гэж томилсон.
Гэтэл өнөөдөр УИХ-ын үйл ажиллагааг Засгийн газрын гишүүд, сайд нар явуулахгүй хоёр өдрийн турш бойкотлож байна. Бид бензин тосны асуудал, валютын ханшийн талаар Засгийн газраас асуугаад дөрөв дэх долоо хоног руугаа орж байна. Бид өргөн барьсан сайдыг нь томилж өгөх гээд гурван долоо хонолоо.
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг УИХ хэлэлцээд, УИХ-ын гишүүдийн олонх итгэл үзүүлж, ажлаа үргэлжлүүлж хий гэдэг шийдвэр гаргасан. Одоо улс төржилтөө зогсоож, Засгийн газар ажлаа хийх цаг үе болсон.
Засгийн газар УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулж байдаг цаг үе биш.
Цаг агаарын байдал, өвөлжилтийн байдал хүндэрч байна. Улс орны хэмжээнд мал тооллогын ажил ч явагдаж байна. Энэ олон ажил, арга хэмжээнүүдийг Засгийн газар зохион байгуулж, Улаанбаатар хотын агаарын бохирдолтой холбоотой ямар арга хэмжээ авах гэж байгаагаа УИХ-д танилцуулж ажиллах ёстой.
Тиймээс Засгийн газрыг ажлаа шуурхай хийж, УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулахгүй байхыг шаардаж байна.
Намайг огцруулъя гэж байгаа бол хуулийн дагуу шаардлага, санал санаачилгаа бичээд албан ёсоор асуудлаа тавь. Үүнийг хэвлэл мэдээллийн ПР болгож битгий ашигла
Засгийн газар хуулийн дагуу УИХ-д ажлаа тайлагнаж, танилцуулж байх ёстой байгууллага.
Төр тогтвортой байх ёстой. Би ийм байр суурьтай байна. Үүний төлөө ч явна. Төр тогтвортой байж олон түмэн тайван амгалан байх үндэс суурь бүрдэнэ. Сүүлийн үед Үндсэн хуулийн бус аргаар төр засгийн эрх мэдлийг авах гэсэн оролдлогыг эрээ цээргүй хийж байна. Үүнтэй хатуу тэмцэх ёстой. Олон түмнийг тэмцэлд уриалах, тэмцлийн хатуу хэлбэрийг сонгоно олон түмнийг цочирдуулах үйл ажиллагаа, уриа лоозонг УИХ-ын гишүүд ярьж байна. Энэ бол хууль зөрчсөн асуудал. Сүүлийн үед 60 тэрбум гэх хэргээр ЖДҮ-гийн хэргийг дарах оролдлого сурталчилгааг хийх боллоо. Энийг зогсоох ёстой гэж үзэж байна.
60 тэрбумын гэх хэргээр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга ирэх долоо хоногт хэлэлцүүлэг хий. Ёс зүйн дэд хороо ЖДҮ-тэй холбогдсон гишүүдийн асуудлаар хуралд. Хэрэв дэд хорооны ирц бүрдэхгүй бол гишүүдээ чөлөөлж, өөр хүмүүсийг оруулж, хуралдах нь зүйтэй. Би үүнийг УИХ-ын даргын хувиар үүрэг болгож байна.
Намайг огцруулъя гэж байгаа бол хуулийн дагуу шаардлага, санал санаачилгаа бичээд албан ёсоор асуудлаа тавь. Үүнийг хэвлэл мэдээллийн ПР болгож битгий ашигла. Төрийн ажил хуулийн дагуу явах ёстой. Бид хуульд нийцсэн үйл ажиллагааг л явуулах ёстой. Засгийн газар УИХ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаагаас болоод УИХ-ын хоёр өдрийн чуулган хуралдаж чадсангүй. Олон нийтээс уучлал хүсэж байна. Өнөөдрийн хуралдаан хуралдах боломжгүй боллоо” гэсэн юм.