11 дүгээр сарын 17-ны өдөр Францад “Шар хантаазтан”-уудын жагсаал эхэлснээс хойш жижиг бизнес эрхлэгчид 1.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн гэж Францын Жижиглэн худалдааны холбоо мэдээллээ.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт зоогийн газрын борлуулалт 50 хүртэл хувиар буурсан байна. Мөн жижиг, дунд бизнес эрхлэгчид нийт 10 тэрбум евро буюу 11.4 тэрбум ам.долларын алдагдал хүлээж байгааг Францын Жижиг, дунд бизнесийн холбооны тэргүүн Франсуа Асселин мэдэгджээ.
2017 онд 40 сая жуулчин хүлээн авсан Парис хотод Засгийн газрынхаа бодлогыг эсэргүүцэгчдийн томоохон жагсаал болж байгаа нь аялал, жуулчлал зэрэг эдийн засгийг дэмждэг томоохон салбаруудад сөргөөр нөлөөлөхийг шинжээчид анхааруулж байна.
Өнгөрсөн 12 сарын хугацаанд шатахууны үнэ тус улсад 23 хувиар өссөн ажээ. Мөн ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс шатахууны татварыг нэмэх Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн амралтын өдрүүдэд 125 мянган хүн Парис хотод жагссан байна. Жагсаалын үеэр 1200 гаруй хүнийг баривчилжээ.
Өнгөрсөн 11 дүгээр сард жагсаал эхэлснээс хойш Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны рейтинг унаж, 23 хувь болж, өмнө байгаагүй доод хэмжээнд хүрсэн байна.
С.Өлзийбуян