The Guardian сэтгүүлд бичсэнээр Куйнслэндийн орчин үеийн урлагийн галерейгаас Ази Номхон далайн орнуудын дунд гурван жил тутам урлагийн наадам зохион байгуулдаг байна.
Энэхүү триенналь нь Ази номхон далайн бүсийг хамарсан, дэлхийд ач холбогдлоороо тэргүүлэх контемпорари урлагийн арга хэмжээ аж. Тодорхой сэдвийн дагуу болдог, бусад биенналь, триенальтай харьцуулахад өргөн цар хүрээтэй болдгоороо ялгардаг. Түүнчлэн газар зүй, түүх, соёл, уламжлал, бүс нутгийн төвөгтэй асуудлуудыг байнга хөндсөөр ирсэн аж. Энэ удаад устаж буй уламжлал, соёл, өнөөгийн улс төрийн тэмцэл, дайн, орчин үеийн амьдралын хэмнэл, цаг уурын өөрчлөлтийг хөндсөн 80 гаруй уран бүтээлчийн 400 бүтээлийг олон нийтэд дэлгэн үзүүлжээ.
Монголоос уригдан оролцож буй Т.Энхболд ы монгол гэрийг оролцуулан хийдэг үйлдлийн урлаг, хомоол, төмрийн зэв, таар, үнс сэлтийг ашигласан том хэмжээний зургуудаараа хэдийнэ танигдсан. Тэрээр өөрөө урласан монгол гэрийн загварыг үүрээд эх орныхоо хөдөө нутгаас эхлэн Солонгосын Чежү арал, Финляндын Хелсинк, Голландын Роттердам, Хятадын Шанхай, Иньчуан, Английн Манчестер, Италийн Венецийг зорьсон юм. Өдгөө Австралийн Брисбенд үргэлжилж байна. Далайн эрэг дээр, явган хүний замаар, музейн гадаа эсвэл хурдны замын хажуухантай гэрээ бариад дотор нь хэвтэнэ, элсэнд нүүрээ шигтгэн бачуурна, зулай дээрээ сүү асгана, тоононоос уясан чулууг эргүүлнэ. Уламжлалт соёл сэтгэлгээ, нүүдэлчин ахуйг орчин үеийн урлагтай сүлсэн, зөвхөн түүнд л хамаарах эл онцгой арга барил нь даяаршсан ертөнц дэх хүний дотоод орон зай, мөн хүрээлэн буй орчны харилцааны тухай асуудлыг дэвшүүлдэг юм.
Тэрээр тус триенналийн нээлтийн үеэр Брисбен хотын Курилпа гүүрээр алхан, Куйнслэндийн Орчин үеийн урлагийн музейн гадаа талбайд ирж, үйлдлийн урлагаа гүйцэтгэсэн юм. “Дүрслэл, чимээ болон үнэрээр дамжуулан оюун санааны эргэцүүллийг бий болгохыг хичээдэг. Миний төслийн гол зорилго нь янз бүрийн газруудтай холбоо тогтоон, гэртэйгээ аялан, нүүдэлчний соёлыг танилцуулах. Хүний амьдрах сууц, байгууламжийн тухай ойлголт харилцаа, орон зай, үйлдлийн хязгаарлалтуудын тухай эргэцүүлэлтэй холбоотой” хэмээн Т.Энхболд уран бүтээлийнхээ талаар тайлбарлажээ.
Ирэх оны дөрөвдүгээр сарын 29 хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэнд Ази номхон далайн бүсдээ эдийн засгаар тэргүүлэх Хятад, Япон, Австрали, Шинэ Зеланд, Солонгос, Сингапур зэрэг орнууд, түүнчлэн зохион байгуулагчдын зогсолтгүй эрэл хайгуулын хүчинд жижиг арал улсуудын шилдэг уран бүтээлчид мөр зэрэгцэн оролцдог байна.
Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, Куйнслэндийн Орчин үеийн урлагийн музейтэй хамтран ажиллаж, монгол уран бүтээлчдийг Ази, Номхон далайн триеннальд хоёр дахь удаа оролцуулж буй нь энэ юм. 2015 онд зохион байгуулагдсан, найм дахь удаагийн триеннальд уран бүтээлч Д.Үүрийнтуяа, Б.Баатарзориг, Б.Номин, Г.Гэрэлхүү нар оролцсон юм.
Э.Баярсайхан