БНХАУ-ын Засгийн газар “Huawei” компанийн Санхүү хариуцсан захирал Ванжоу Менийг суллахыг шаардлаа. Тус улсын Гадаад хэргийн яам Канад улсаас БНХАУ-д суух Элчин сайдын яаманд хүргүүлсэн албан мэдэгдэлд “Ванжоу Менийг баривчилсан нь хятад иргэний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл” гэж онцолжээ.
АНУ-аас БНХАУ-д суух Элчин сайдын яам ч мөн үүнтэй төстэй шаардлага хүлээж авсан байна. БНХАУ-ын ухаалаг гар утасны зах зээлд тэргүүлэгч “Huawei” компанийн Санхүү хариуцсан захирал Ванжоу Менийг Ирантай худалдаа хийх тухай АНУ-ын хоригийг зөрчсөн хэргээр 12 дугаар сарын нэгний өдөр Канадад баривчилсан юм. Түүнийг “Huawei” болон Иран дахь “Skycom” нэртэй компанийн харилцааг нуун дарагдуулж, залилсан хэмээн буруутгаж байгаа талаар Канадын тал мэдээлжээ. “Skycom” нь “Huawei”-ийн албан бус салбар нэгж бөгөөд Ираны харилцаа холбооны компаниудтай бизнес хийхийг зорьж байсан гэж үзэж байгаа юм байна.
Хэдий тийм боловч Ванжоу Менийг АНУ, Канадын хууль зөрчсөнийг нотлох баримт байхгүй гэж түүний өмгөөлөгч мэдээлжээ. Түүнийг батлан даалтаар гаргах талаар даваа гарагт үргэлжлүүлэн шүүн хэлэлцэх юм байна. Энэхүү хэрэг худалдааны маргаантай байгаа БНХАУ, АНУ-ын харилцаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгааг ажиглагчид онцолж байна.
Өдгөө 46 настай Ванжоу Мен “Huawei”-ийн үүсгэн байгуулагчийн охин юм.
Н.Номин-Эрдэнэ