Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хаанаас ч авах боломжтой emneleg.mn веб, аппликэйшнийг өнөөдөр танилцууллаа.
Тус веб, аппликейшн нь эмнэлэг, мэдээлэл, эмч дуудах, цахим эмч гэсэн дөрвөн үндсэн цэсээс бүрдэх бөгөөд эмнэлгийн байршил, ажиллах цагийн хуваарь, үзүүлж буй үйлчилгээ, өвчний зовуурийг тодорхойлох асуулт хариулт, мэргэжлийн эмчийн 147 төрлийн зөвлөгөө зэрэг мэдээллийг тус тус нэг дороос авах боломжтой юм байна.
Жил гаруйн хугацаанд судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг хийж одоогоор нийт 170 гаруй эмнэлэг нэгдэж, мэдээ мэдээллээ ирүүлж, үйлчилгээгээ үзүүлэхэд бэлэн болжээ.
Мэдээллээ нэгтгэсэн эмнэлгүүдийн 90 гаруй хувийг хувийн эмнэлгүүд эзэлж байгаа бөгөөд улсын 17, хувийн 150 гаруй эмнэлэг тус аппликэйшнд нэгдээд байгаа юм.
Вэб аппликейшн нь
- эмнэлэг,
- мэдээлэл,
- эмч дуудах,
- цахим эмч гэсэн дөрвөн үндсэн цэсээс бүрдэнэ.
Эмнэлэг гэсэн хэсгээс өөрийн сонирхож буй эмнэлгийн талаарх мэдээллийн хайх, эсвэл өөрийн зовуурийн дагуу эмнэлгээ хайх боломжтой. Энэ хэсэгт 170 гаруй эмнэлгийн танилцуулга, хаяг, байршил, холбоо барих утасны дугаар, цагийн хуваарь, эмнэлгийн ойролцоох автобусны буудал зэргийг харуулж байгаа нь таны алтан цагийг хэмнэх болно.
Эмч дуудлага гэсэн хэсгийг сонгосноор энэхүү цэсээс өөрт хэрэгтэй үйлчилгээгээ сонгож баталгаажуулах юм. Тухайлбал, цагийн болон дусал тариа хийлгэх эмчээ байгаа газраа дуудах болон цаг тохирч эрүүл мэндийн зөвлөгөө авах, анхан шатны үзлэг оношилгоо хийлгэх боломжтой.
Цахим эмч буюу өөрөө өөрийгөө оношлох хэсэг. Та насанд хүрсэн, хүүхэд, эрэгтэй эмэгтэй гэсэн 4 хэсгээс сонгож, гарч ирсэн асуултуудад үнэн зөв хариулснаар цаг алдалгүй анхан шатны онош тогтоох боломжтой юм.