2019 оны эхний өдрөөс эхлэн бидний төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийг 0.5 хувиар өсөв. 2017 онд бид нийгмийн даатгалын шимтгэлд 10 хувь, энэ онд 11 хувийг төлж байгаа бол ирэх оноос эхлэн 11.5 хувийг төлнө. Энэ хэрээр бидний гар дээрээ авдаг дүн буурах юм.
2018 оны хоёрдугаар улирлын байдлаар манай улсын дундаж цалин 1 сая 25 мянган төгрөг байна. Тэгвэл 1 сая төгрөгийн цалинтай хүн ирэх онд хэдэн төгрөгийг гар дээрээ авахыг харуулъя.
Таны цалин хэрхэн өөрчлөгдөх вэ?
|
2017 он |
2018 он |
2019 он |
Нийгмийн даатгалын шимтгэл |
100 000 төг |
110 000 төг |
111 500 төг |
Нийгмийн даатгалын шимтгэл төлсний дараах дүн |
900 000 төг |
890 000 төг |
885 000 төг |
Хувь хүний орлогын албан татвар (10 хувийг суутгадаг) |
90 000 төг |
89 000 төг |
88 500 төг |
Хувь хүний орлогын албан татварын (ХХОАТ) хөнгөлөлт (сарын) |
7000 төг |
12 000 төг |
13 333 төг |
Хөнгөлөлтийн дараах ХХОАТ-ын дүн |
83000 төг |
77 000 |
75 167 |
Гарт авах цалин |
817 000 төг |
813 000 төг |
809 000 төг |
ХХОАТ-ыг тооцохдоо үндсэн цалингаас суутгадаггүй. Нийгмийн даатгалын шимтгэл төлсний дараах дүнгээс тооцон суутгадгийг онцлох хэрэгтэй. Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт жилийн 84,000 төгрөг байсныг энэ оноос үе шаттай нэмэгдүүлж, 120,000, 160,000, 200,000, 240,000 төгрөг болгоно. Ингэснээр нэг сарын хөнгөлөлт 7000-оос 13 333 болж өсөх юм.
Харин ажил олгогчид аль салбарт үйл ажиллагаа явуулдгаас хамааран 12.5-14.5 хувийн шимтгэл төлнө. Энэ нь аж ахуйн нэгжүүдийн зардлыг өсгөж байна. Уул уурхай, харилцаа холбоо гэх мэт ашиг орлого сайтай компаниуд илүү их нийгмийн даатгалын шимтгэл төлдөг.
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ ЯАГААД ҮЕ ШАТТАЙ НЭМЭХ БОЛОВ?
Энэ шийдвэрийг 2017 оны эхэнд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын өмнө гаргасан юм. Учир нь нийгмийн даатгалын тэр дундаа тэтгэврийн сан ихээхэн алдагдалтай ажилладаг тул олон жилийн турш улсын төсвөөс татаас авсаар байна.
Дэлхийн банкнаас 2013 онд тэтгэврийн хэмжээ, тэтгэвэр авах дундаж хугацаанд үндэслэн төлбөл зохих шимтгэлийн хувь хэмжээг судалжээ. Ингэхэд нийгмийн даатгалын шимтгэл 19.4–26.9 хувь байх нь зохистой гэсэн дүн гарсан байна.
Гэвч ингэж нэмэх нь ажил олгогч болон даатгуулагчид ихээхэн дарамт учруулна. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмснээр 2018-2021 онд 117-293 тэрбум төгрөгөөр шимтгэлийн орлого нэмэгдэн, сангийн алдагдал энэ хэрээр буурна.