“Huawei”-ийн Санхүү хариуцсан захирал Ванжоу Мен Канадад саатуулагдах үедээ долоон паспорт биедээ авч явсны ердөө нэг нь л хүчинтэй байсан гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ.
Ванжоу Менийг батлан даалтаар гаргах талаар шүүх хэлэлцэж, хангалттай үндэслэл байхгүй учир түр хугацаанд хойшлуулсан байна.
Ванжоу Менийг батлан даалтаар гаргахын тулд түүний ар гэрийнхэн 11 сая ам.доллар буюу 15 сая канад доллар барьцаанд тавихад бэлэн байгаа
“Huawei”-ийн Санхүү хариуцсан захирал Ванжоу Менийг батлан даалтаар гаргахын тулд түүний ар гэрийнхэн 11 сая ам.доллар буюу 15 сая канад доллар барьцаанд тавихад бэлэн байгаа гэдгээ мэдэгджээ. Ванжоу Менийн эрүүл мэндийн байдал тааруу байгаа учраас эмчийн хяналтад байх зайлшгүй шаардлагатай гэж түүний өмгөөлөгч анхааруулсан байна. Канад-БНХАУ-ын Консулын гэрээний дагуу БНХАУ-ын иргэн Канадад баривчлагдвал БНХАУ-ын талд нэн даруй мэдэгдэх гэрээний үндсэн заалтыг Канад улс зөрчсөн гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны сайд анхааруулжээ.
Түүнчлэн БНХАУ-ын томоохон компаниудын төлөөлөл “Haier”-ийн Гүйцэтгэх захирал Жан Румин "Huawei-ийн захирлыг хорьсон хэрэг нь бизнесийн ёс зүй цаашлаад, хүний эрхийг зөрчсөн үйлдэл. Ямар ч улс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй" гэж мэдэгдсэн байна. Харин Канадын тал “Ванжоу Мэнийг хорьсон өдөр БНХАУ-ын төлөөлөгчид нэн даруй мэдэгдсэн. Хоёр улсын гэрээг зөрчсөн удаагүй” хэмээн онцолжээ.
Үүнээс гадна энэ сард болон Канад-БНХАУ-ын худалдааны хэлэлцээ БНХАУ-ын талын хүсэлтээр түр хугацаанд хойшлоод байгаа юм байна. БНХАУ-ын ухаалаг гар утасны зах зээлд тэргүүлэгч “Huawei”-ийн Санхүү хариуцсан захирал Ванжоу Менийг Ирантай худалдаа хийх тухай АНУ-ын хоригийг зөрчсөн хэргээр 12 дугаар сарын нэгний өдөр Канадад баривчилсан юм. Түүнийг “Huawei” болон Иран дахь “Skycom” нэртэй компанийн харилцааг нуун дарагдуулсан гэж буруутгаад байна. БНХАУ-ын Засгийн газрыг томоохон технологийн компаниудаа дамжуулан тагнуулын ажиллагаа явуулдаг гэсэн үндэслэлээр АНУ, Шинэ Зеланд, Япон тэргүүтэй улс “Huawei”-ийн 5G үйлчилгээг нэвтрүүлэхийг албан ёсоор хориглоод байгаа ажээ.
Б.Анхтуяа