- Оргилуун дарс олны баярын нэг хэсэг болсон түүх -
Лонхны бөглөө мултрах чимээ, хөөсрөн оргилох дарс, амыг нь тосон хундагаа өргөх хайртай хүмүүс минь…
Мэдээж энэ бол он солигдох мөчид айл бүрийн хойморт харагддаг дүр зураг гэвэл хилсдэхгүй. Тэгвэл бид тэмдэглэлт баярын өдрөө яагаад энэхүү ундыг хэрэглэдэг болсон юм бол…?
Оргилуун дарс баярын ундны бэлгэдэл болдгийн учир Францаас үүсэлтэй. Түүх сөхвөл Европын язгууртнууд өөрсдийн дээд зэргийн үдэшлэг цэнгүүндээ оргилуун дарсыг ашигладаг байжээ.
Хамгийн анх чихэрлэг амттай дарсыг Францчууд язгууртнуудад зориулж нэвтрүүлсэн бол Англичууд хуурай дарсыг илүүд үзэж тус улс оргилуун дарс үйлдвэрлэлтээрээ дэлхийд ноёрхох болжээ. 1789 оны үеэр Европчуудын зэрэг зиндааг уух зүйл нь мөн илэрхийлдэг байв. Тэд аливаа баяр ёслолын үеэр оргилуун дарсыг хэрэглэдэг уламжлалын эхлэлийг тавьжээ.
Энэ үед ихэс дээдсүүдэд тухайн хөөсрөн оргилсон унд маш их таалагдаж, эмэгтэйчүүдийн гоо сайхан, эрчүүдийн хурц ухаанд эерэг нөлөөтэй хэмээн үздэг байв. Оргилуун дарс нь 19-р зууны сүүлээр дэлхий нийтийн дунд түгээмэл болж үүнийг хүмүүс ер бусын унд хэмээн үзэх болжээ.
Харин Францын хувьсгалын дараа зарим газарт шашны зан үйлийг орлох болсон. Жишээ нь бид худалдаж авсан шинэхэн төмөр хүлэгээ замд гарахаас нь өмнө дугуйнд нь сүү дусаан ерөөл тавьдаг шиг баруунд шинэ усан онгоцны хамар дээр шилтэй оргилуун дарс цохиж хагалдаг уламжлал эрт дээр үеэс бий болжээ. Оргилуун дарсыг ингэж хагална гэдэг нэлээн тухайн хүнд нэр хүндийн зүйл аж. Харин өмнө нь үүний оронд мөргөлчид аян замын ерөөл айлддаг байжээ.
Гэвч үүнийг зарим газар хориглох шийдвэрийг гаргаж байсан. Жишээ нь, Куинсландын далайн эргийг хамгаалах захиргаанаас энэхүү үйлдлийг буруушаан байгаль орчинд сөрөг хэмээн үзжээ. Гэвч мартагдсан уламжлалыг Кэмбрижийн хатан Кэтрин Миддлтон 2013 онд дахин сэргээжээ.
Эрт дээр үеэс оргилуун дарсны хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж хурим, тэр бүү хэл шашны үйл болох баптисмын зан үйлд ч ашиглах болжээ.
Оргилуун дарсыг анх англид үйлдвэрлэсэн ба тухайн үедээ энэ нь нүүрстөрөгчийн диоксид агуулсан, бөглөөтэй шилэн лонхны технологийн шинэ дэвшлийг илтгэж байлаа. Энэхүү унд ид хүчээ авсан үе нь 1500 оны сүүл байсан гэж “Дарсны шинжлэх ухаан: Зарчим ба хэрэглээ” номд дурдсан байдаг.
Мөн уралдааны машины тамирчид ялалтын баярын үйл ажиллагаан дээрээ оргилуун дарсыг хэрэглэдэг. Гэхдээ ингэхдээ тэд дарсыг уудаггүй харин хөөсрүүлэн оргилуулж бие бие рүү, тэнд хуран цугласан үзэгчид рүү цацдаг.
Энэхүү уламжлал 1967 оноос эхэлсэн түүхтэй бөгөөд дэлхийн уралдааны машины шилдэг тамирчдын нэг Дэн Герни ялалтынхаа дараа индэр дээрээс Moёт оргилуун дарсыг хамгийн анх хөөсрүүлэн цацаж байжээ. Түүнээс хойш ялагчид түүнийг дуурайх болсон гэнэ.
Хоромхон зуур сонстох оргилуун дарсны бөглөө мултрах гэнэтийн чимээнд хүний сэтгэл сэргэдэг учир яах аргагүй баярын унд болгожээ.
Хэдхэн хоногийн дараа болох он солигдох мөчид хайртай хүмүүстэйгээ хамт аз жаргал, амжилтыг дуудан бэлгэшээх чанартай бөгөөд амттай дарсаа та эртнээс сонгоорой.
Шинэ жилийн онцлох оргилуун дарснуудыг танилцуулж байна.