Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа Элчин сайд Г.Ганболд яамныхаа үүдэнд хүүхдээ эмчлүүлэхээр Энэтхэгт ирээд буй эмэгтэй болох Зэвсэгт хүчний ахлах дэслэгч Г.Оюуныг зодсон тухай мэдээлэл фэйсбүүкт гарчээ.
Эхнэр нөхөр хоёр хандивын аян өрнүүлж, өнгөрсөн наймдугаар сард хоёр сартай охиноо зүрхний хагалгаанд оруулахаар Энэтхэгт очжээ. Гэвч дөрвөн сарын дараа эх орон руугаа буцах болсон ч олон асуудалтай тулгарсан тул ЭСЯ-наас тусламж гуйх гэсэн боловч уг хэрэг болсон тухай нөхрийнх нь хийсэн бичлэгээс үзэж болох аж.
Үнэн гэдэг нь тогтоогдвол Элчин сайдыг татаад зогсохгүй, хүний эрхэнд халдсан хэргээр цагдаагийн байгууллага ч шалгах шаардлага гарна" гэжээ.
Нөхөр нь "Бид хоёр энд ирээд дөрвөн сар болж байна. Хүүхдээ эмчлүүлээд эх орон руугаа буцах гэсэн чинь баахан асуудал тулгараад, үнэхээр аргагүйдсэн. Би охиноо сахиж үлдээд эхнэрээ нааш нь явуулсан чинь Ганболд гарч ирээд эхнэрийн маань цээж ходоод саван тус газар руу нь өшиглөсөн байна. Бид яах ёстой вэ?" хэмээн ярьжээ.
Бичлэгт ярьснаар хэрэг болох үед Элчин сайд Г.Ганболдын эхнэр, жолооч, туслах болон Энэтхэгийн иргэд байсан бөгөөд уг үйлдэл нь ЭСЯ-ны камерт бичигдэн үлдсэн гэлээ.
Харин уг хэрэгтэй холбогдуулаад Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Твиттертээ "Элчин сайдаас тайлбар аваад байна. Холбогдох байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг даруй байгуулж, асуудлыг нь шалгана. Үнэн гэдэг нь тогтоогдвол Элчин сайдыг татаад зогсохгүй, хүний эрхэнд халдсан хэргээр цагдаагийн байгууллага ч шалгах шаардлага гарна" гэжээ.
Харин энэ талаар Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа элчин сайд Г.Ганболд тайлбарлахдаа түүний биед халдсан зүйл байхгүй, нөхөр болох иргэн Б.Батчулуун " "BLK" эмнэлэгт төлөх мөнгө байхгүй тул эмнэлгийн төлбөрөөс хөнгөлүүлж өгнө үү" гэж хүссэний дагуу эмнэлэгтэй нь ярьж охиныг BLK эмнэлгээс арванхоёрдугаар сарын 8-ны өдөр гарахад нь 41 ам.долларын төлбөрөөс чөлөөлүүлсэн гэжээ.