Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2018 оны гуравдугаар улиралд нийт 40.0 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 651.1 мянган ажиллагчид хамрагдсан байна.
Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.1 (5.4%) мянгаар, өмнөх улирлаас 0.4 (1.0%) мянгаар өссөн бол ажиллагчид өмнөх оны мөн үеэс 44.8 (7.4%) мянгаар, өмнөх улирлаас 14.6 (2.3%) мянгаар тус тус нэмэгджээ.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан эдгээр ажиллагчдын
- 48.3 (7.4%) мянга нь 240000 төгрөг хүртэлх цалинтай,
- 138.8 (21.4%) мянга нь 240001-500000 төгрөгийн цалинтай,
- 226.5 (34.7%) мянга нь 500001-900000 төгрөгийн цалинтай,
- 116.6 (17.9%) мянга нь 900001-1300000 төгрөгийн цалинтай,
- 30.5 (4.7%) мянга нь 1300001-1500000 төгрөгийн цалинтай,
- 90.3 (13.9%) мянга нь 1500001 төгрөгөөс дээш цалинтай байна.
Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд өмнөх улирлаас 240000 төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид 1.4 мянгаар, 240001-500000 төгрөгийн цалинтай ажиллагчид 3.0 мянгаар, 500001- 900000 төгрөгийн цалинтай ажиллагчид 0.9 мянгаар, 900001-1500000 төгрөгийн цалинтай ажиллагчид 3.6 мянгаар, 1500001 төгрөг ба түүнээс дээш цалинтай ажиллагчид 5.7 мянгаар тус тус нэмэгдсэн байна.
Ажиллагчдын сарын дундаж цалинг бүсээр авч үзвэл,
- Төвийн бүсэд 861.2 мянган төгрөг,
- Хангайн бүсэд 851.8 мянган төгрөг,
- Зүүн бүсэд 764.6 мянган төгрөг,
- Баруун бүсэд 670.7 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 170.6-361.1 мянган төгрөгөөр бага байна. Харин Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 1156.2 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 124.4 мянган төгрөгөөр их байна.