Мэргэжлийн дугуйн хамгийн том 3 уралдааны нэг жил бүрийн намар зохион байгуулагддаг Вуэльта Испани уралдаан 2020 оны нээлтийн гараа хийх хотоо зарлажээ.
Зохион байгуулагчдын зүгээс 2020 онд болох 75 дахь удаагийн уралдааны нээлтийн гараа Нидерланд улсын Утрехт хотод болно гэсэн бөгөөд энэхүү уралдаан нь багийн цуваа гараа байх аж. Уралдааны 2 дахь гараа мөн тус хотдоо зохиогдох бол 3 дахь шат мөн тус улсын Ноорд Брабант нэртэй жижиг хот хүртэл үргэлжлээд Испанийг зорих болсон байна.
Сонирхуулахад Нидерландын Утрехт хот гурван Гранд тур уралдааныг бүгдийг нь хүлээн авсан Дэлхий дээрх цорын ганц хот болж байгаа юм. Өмнө нь 2010 онд Жирод Итали, 2015 онд Тур де Франц уралдаанууд тус хотоос гараагаа эхлэж байсан удаатай.
Ихэвчлэн Испани улсын нутаг дэвсгэрт зохиогддог Ла Вуэльта уралдаан өмнө нь 3 удаа өөр улсын нутаг дэвсгэрээс эхэлж байсан түүхтэй. Анх 1997 онд Португалийн Лиссабон, 2009 онд Нидерландын Ассен, 2017 онд Францын Ним хотоос тус тус гараа эхэлж байсан түүхтэй.
Г.Баярмөнх