АНУ-Мексикийн хилийг хууль бусаар давсан долоон настай Гватемал охин түр саатуулах байранд очсоныхоо дараа амиа алдсан тухай АНУ-ын хэвлэл мэдээллээ.
Охин, аавтайгаа өнгөрсөн долоо хоногт бүлэг цагаачдын хамт АНУ-д ирээд байсан юм. “Washington Post” сонины мэдээлснээр охин шингэний дутагдал болон цочролоос болж амиа алдсан байна.
Хил дээрх албаны хүмүүсийн хэлснээр охин хоол ундгүйгээр олон хоногийг өнгөрөөсөн байжээ.
Төв Америкийн олон мянган цагаач иргэн АНУ-ын хил дээр хүрч ирээд байгаа юм. Тэдний ихэнх нь Гондурас, Гватемал, Сальвадор улсын иргэд бөгөөд өөрсдийн улс орны ядуурал, хүчирхийллээс зайлсхийж дүрвээд байна.
Цагаачид АНУ-д суурьших хүсэлтэй хэдий ч АНУ-ын эрх баригчид хууль бусаар хил давсан бүх иргэдийг баривчилж, ял тулгаж, албадан гаргана гэдгээ анхааруулсан юм.
АНУ-ын холбогдох албаныхан амиа алдсан охины тухай хараахан албан ёсны мэдээлэл хийгээгүй байна.
Эх сурвалж: BBC