Агаарын чанарын индекс: БИД АЛИНД НЬ ИТГЭХ ВЭ?
Агаарын бохирдол. Хэлэхээс ч уур хүрмээр энэ үг Улаанбаатарчууд төдийгүй зарим аймгийнхны толгойны өвчин болоод удаж байна. Монголчууд хошин шогийн мэдрэмжтэй тулдаа л өдийд амьд байна гэдэг ч үнэний ортой бололтой.
Өнгөрч буй долоо хоногт агаарын чанарын индекс аюулын харанга дэлдэв. “Найзуудтайгаа зургаа авахуулсан адилхан байна уу гэх юу нь мэдэгдэхгүй саарал зураг”, “Гүүрнээс урагш хагас, гүүрнээс хойш бүтэн, Баянхошуу орчмынхон давхар утлагатай” гэх ч хошин яриа гараад амжлаа.
Үнэхээр л таван алхмын урдах зам харагдахгүй болтлоо агаарын чанар муудав. Хачирхалтай нь өнгөрсөн жилийн өдийд энэ зэргийн “үзэгдэх орчин”-той байхад АЧИ 2000 давж 3000-д хүрч байв. Гэвч энэ жил ихдээ л 1000 гэсэн үзүүлэлтийг зааж байна. Тэгвэл Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2018 оны аравдугаар сарын 10-ны өдрийн А/387дугаар тушаалаар батлагдсан журмаар Агаарын чанарын индексийг тооцох аргачлалыг шинэчилсэн байна. Тиймээс л тоон үзүүлэлтээр бага гарч байгаа аж.
Мөн өнгөрсөн долоо хоногт Монголчууд утааны эсрэг арга хэмжээ авч өгөхийг НҮБ-аас хүсэж, change.org сайтаар дамжуулан гарын үсэг цуглуулж эхлэлээ. Иргэн Б.Бат-Энхийн бичсэн "Death from Smog in Mongolia #HumanRights" хүсэлтэд Монгол Улсын Засгийн газарт арга хэмжээ авахад түлхэц үзүүлэхийг НҮБ-аас хүссэн бөгөөд одоогийн байдлаар дэмжсэн иргэдийн тоо 50 мянга даваад байгаа юм.
ТҮРГЭНИЙ МАШИНЫГ МӨРГӨЖ, ЭМЧ ГЭМТЭЛ АВАВ
Энэ сарын 11-ний шөнө яаралтай дуудлага хүлээн авч, өвчтөнийг эмнэлэг хүргэхээр явсан түргэний машиныг өвчтөний нөхөр мөргөж, дотор сууж явсан эмч нь гэмтэл авсан хэрэг гарлаа. Дуудлагын дагуу түргэн тусламжийн эмч очиж үзлэг хийх явцад дуудлага өгсөн эмэгтэйн нөхөр нь согтууран танхайрч, эхнэрээ явуулахгүй хэмээн тусламж үзүүлж буй эмчид хүндрэл учруулжээ.
Тухайн өвчтөнийг зайлшгүй эмнэлэг хүргэх шаардлагатай байсан учир түргэний эмч өвчтөнийг эмнэлэг хүргэх замд нөхөр нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон түргэн тусламжийн автомашины араас мөргөсний улмаас түргэний эмч гэмтэл авч, автомашинд их хэмжээний эвдрэл учирсан гэдгийг Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс мэдээллээ.
Түргэний эмчийн гар нь гэмтэж, гипсдүүлсэн бөгөөд тархи нь доргиж, эмнэлгийн тусламж авсан юм. НТТТ-ийн хувьд нийт 178 эмч, ажиллагсадтай, түүний 70 хувь нь эмэгтэйчүүд. Дуудлагаар тусламж, үйлчилгээ үзүүлж буй эмч нар маань согтуу, танхай иргэдийн гэмт халдлага, дарамт заналхийлэлд өртдөг бөгөөд он гарснаас хойш дөрвөн эмч ажил үүргээ гүйцэтгэж яваад үйлчлүүлэгчийн халдлагад өртсөн байна.
СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭСЭН БӨХЧҮҮДИЙН УЛСЫН НААДАМД БАРИЛДАХ ЭРХИЙГ ХАСЛАА
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурлаар Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхийн сэргээшийн шинжилгээний дүгнэлттэй холбогдуулан авах арга хэмжээний талаар хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа.
Итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтээр сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон улсын гарьд Н.Ганбаатар, улсын харцага А.Цацабшир, улсын начин Ц.Бямба-Очир нарын Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давсныг хүчингүйд тооцлоо.
Улсын гарьд Н.Ганбаатар, улсын харцага А.Цацабшир нарт олгосон “Хурц шаламгай” чимгийг хурааж, улсын баяр наадамд барилдах эрхийг хоёр жилийн хугацаагаар хаслаа. Мөн улсын начин Ц.Бямба-Очирын улсын наадамд барилдах эрхийг хоёр жилээр хасав.
Эдгээр бөхөд тавын даваанд өвдөг шороодсон аймгийн арслан Б.Эрдэнэхүү, улсын начин Ч.Хөхчирэнгэр, улсын арслан Э.Оюунболд нарыг Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давсанд тооцож, улсын арслан Э.Оюунболд, улсын начин Ч.Хөхчирэнгэр нарт “Өсөх идэр” чимэг олгохоор болов.
Ц.Бямба-Очирт олгосон улсын начин цолыг хасах, аймгийн арслан Б.Эрдэнэхүүд улсын начин шинээр цол олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.
АШУҮИС-ИЙН ХОЁР СУРГУУЛИЙН БАЙР, УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭМНЭЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО
АШУҮИС-ийн харьяа Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд баригдаж буй цогцолбор сургуулийн А, Б блокийн нээлт өнөөдөр боллоо. Энэ байранд тус сургуулийн харьяа найман сургуулиас Анагаах ухааны сургууль, Монгол анагаах ухааны сургуулийн 3000 гаруй оюутан хичээллэх бөгөөд сургалтын үйл ажиллагаа эхлээд байгаа юм.
Шинэ байранд уламжлалт анагаах ухааны 62 ортой эмнэлэг байгуулагдсан бөгөөд энэ эмнэлэг нь жилд 110 мянга гаруй иргэн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай. Уламжлалт анагаах ухааны эмнэлэг нь рашаан, шавар эмчилгээ, зүү төөнүүр, бариа засал зэрэг уламжлал эмчилгээ, үйлчилгээг анх удаа нэгдсэн эмнэлгийн түвшинд үзүүлж буйгаараа онцлог юм. мөн хичээлийн шинэ байрны ур чадварын тэнхимүүд орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдаж, олон улсын стандарт хангасан сургалт, эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг суурилуулжээ.
НАЙМАН ХУВИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТ 500 ТЭРБУМ БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
Барилга хот байгуулалтын яамнаас Ипотекийн зээлийн шинэ журмыг боловсруулан, энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар баталжээ. Шинэ журмыг ирэх оны эхний өдрөөс мөрдөж эхэлнэ.
Улсын төсвөөс олгох болон банкуудын санхүүжилтийн эх үүсвэрийг ипотекийн зээлд татан оруулахаар болсон нь хамгийн гол өөрчлөлт юм. Ингэснээр илүү олон иргэн энэ зээлд хамрагдах боломжтой. Ипотекийн найман хувийн зээлийн санхүүжилтэд нэг жилд зарцуулдаг байсан 300 тэрбум төгрөг 500 тэрбум болж нэмэгджээ.
Орон сууцанд амьдрах иргэдийн тоог өсгөснөөр агаар, орчны бохирдлыг бууруулна гэж гүйцэтгэх засаг үзэж байна.
Зээлийн нөхцөлүүд:
- Зээлийн хугацаа 360 хүртэл сар,
- Жилийн хүү найман хувь,
- Урьдчилгаа төлбөрийн хэмжээ тухайн орон сууцны үнийн дүнгийн 30 хувиас багагүй, зээл үнэлгээний харьцаа 70 хувиас ихгүй байна.
- Зээлдэгчийн төлөх сар бүрийн төлбөр нь өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас ихгүй,
- Төлбөрөө урьдчилан төлсөн тохиолдолд зөвхөн зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлээс хорогдуулж тооцно.
- Зээлдэгч нь 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, хугацаа хэтэрсэн зээлийн өр, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй, өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон улсын бүртгэлийн лавлагаатай, өмнө нь зээлд хамрагдаж байгаагүй, барьцаатай байх ёстой.
УИХ-ЫН ЧУУЛГАН ХОЁР ДОЛОО ХОНОГ ДАРААЛАН ХУРАЛДАЖ ЧАДСАНГҮЙ
УИХ-ын чуулган ирц бүрдээгүйн улмаас дараалан хоёр долоо хоног хуралдаж чадсангүй. УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөхийг шаардан өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн үдээс хойшоос эхлэн гишүүд чуулганы ирцийг бүрдүүлэхгүй байгаа билээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Л.Болд нар УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж байсан бөгөөд сүүлдээ өөрөө өргөдлөө өг хэмээн шаардаж байгаа юм.
Харин УИХ-ын дарга асуудлыг хуулийн дагуу асуудлаа ярихыг сануулж буй бөгөөд улс орны өмнө тулгамдаад буй асуудлуудыг хэлэлцэх зайлшгүй шаардлага байгаа тул өөртэй нь холбоотой асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдтал чуулган удирдахгүй байх байр сууриа илэрхийлэн, чуулган удирдах эрхийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд шилжүүлсэн юм. Гэсэн ч үр дүнд хүрсэнгүй. Чуулганы ирц бүрдээгүй тул чуулган хуралдах боломжгүй болсныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хэлсэн юм. Улс орны өмнө тулгамдаж буй олон асуудал байгаа ч сүүлийн сарын турш сандал, суудлын тэмцэл үргэлжлэн байнгын хороод, чуулган хуралдаж чадахгүй гурван долоо хоног өнгөрлөө.