Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг дотоод орчны агаарын солилцоог маш сайн шийдвэрлэсэн гэдгийг Эрүүл мэндийн яамнаас тус эмнэлэгт ажилласан ажлын хэсэг онцолж байна.
Тодруулбал тус эмнэлэг долоон төрлийн шүүлтүүртэй гаднаас орж ирж байгаа бохир агаарыг шүүж, цэвэрлэх агаар цэвэршүүлдэг хоолой 55 ширхгийг суурилуулжээ. Эдгээр хоолой нийт 100 метр кв талбайн агаарыг цэвэршүүлж, эмнэлгийн агаарын солилцоог бүрэн шийдвэрлэсэн байна.
Тус дүүргийн нэгдсэн эмнэлэг нь нийт батлагдсан хүүхдийн 165 ортойгоос өнөөдрийн байдлаар 265 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр хүүхдийн 100 орыг дэлгэн зохицуулалт хийжээ.
Эх сурвалж: ЭМЯ