БНХАУ АНУ-аас импортлох автомашины импортод ногдуулсан тарифаа цуцална гэж мэдэгдлээ. Тус улсын Сангийн яамнаас гаргасан энэхүү албан мэдэгдлийн дагуу БНХАУ АНУ-д үйлдвэрлэсэн автомашинуудад ногдуулсан 40 хувийн тарифаа ирэх сарын нэгнээс 15 хувь болгож бууруулна.
Ингэснээр бусад улсын автомашины импортын тарифтай ижил түвшинд очих юм. БНХАУ АНУ-аас “BMW”, “Mercedes-Benz”-ийн автомашинуудыг хамгийн их импортолж байна. Түүнчлэн БНХАУ хамгийн багадаа гурван сая тонн үр тариа АНУ-аас импортлохоор төлөвлөж байгаа талаар эх сурвалж мэдээлжээ.
Хоёр долоо хоногийн өмнө АНУ болон БНХАУ-ын Төрийн тэргүүн Аргентинд уулзаж, худалдааны маргаанаа шийдвэрлэх чиглэлд түр зөвшилцөлд хүрсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзах үеэр БНХАУ тарифаа бууруулах, цуцлах арга хэмжээ авна гэж мэдэгдсэн ч БНХАУ-ын талаас албан ёсны тайлбар өнөөг хүртэл өгөөгүй байсан юм.
Мөн Цагаан ордон БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын импортод ногдуулсан 10 хувийн тарифаа ирэх нэгдүгээр сард 25 хувь болгож нэмэгдүүлэхээр төлөвлөөд байснаа ирэх гуравдугаар сарын хоёрны өдөр хүртэл хойшлуулсан талаар тус улсын худалдааны төлөөлөгч албан мэдэгдэлдээ дурджээ. Хэдий тийм боловч БНХАУ-ын талын арга хэмжээ АНУ-ын тавьсан шаардлагад хүрэх эсэх нь эргэлзээтэй гэж ажиглагчид онцолж байна.
12 дугаар сарын 19-ний өдөр буюу лхагва гарагт БНХАУ-ын эрх баригчид уулзаж, ирэх оны эдийн засгийн бодлогоо тодорхойлно. Энэ үеэр худалдааны маргаанаас үүдэлтэй эрсдэлүүдийг хэлэлцэнэ гэсэн хүлээлт зах зээлд үүсээд байна.
Н.Номин-Эрдэнэ