Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар АГААРЫН БОХИРДЛЫН АСУУДЛААР Ерөнхий хяналтын сонсгол хийх тов тогтоох болон зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэхээр байсан билээ.
Сонсгол нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилготой юм.
Гэвч өглөө 09.00 цагт эхлэх байсан тус байнгын хорооны ирц 15 хувьтай байсаар 10.00 цагт тус байнгын хороон дарга Л.Элдэв-Очир гишүүн ирц бүрдээгүй тул хаалаа.
Хэрвээ хэн нэгний албан тушаалын асуудал ярих байсан бол энэ заал хэрхэн дүүрэх байсан бол...
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо уг нь бол дараах 19 хүнээс бүрддэг. Үүнд:
- Ж.Энхбаяр
- Ц.Гарамжав
- Б.Бат-Эрдэнэ
- Х.Болорчулуун
- Л.Мөнхбаатар
- С.Жавхлан
- Д.Мурат
- Г.Мөнхцэцэг
- Я.Санжмятав
- Б.Саранчимэг
- Я.Содбаатар
- Г.Солтан
- А.Сүхбат
- Г.Тэмүүлэн
- Д.Цогтбаатар
- Д.Эрдэнэбат
- Б.Батзориг
- Л.Элдэв-Очир
- Д.Тэрбишдагва
Харамсалтай нь тус байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва болон Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг нараас өөр хүн энэ танхимд ирсэнгүй. Бид ирсэн гишүүдээс тодруулга авсан юм.

Ё.БААТАРБИЛЭГ: ЭНЭ БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮД АГААРЫН БОХИРДОЛ,
ТҮҮНЭЭС УЛБААТАЙ ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНД ХОХИРЧ БАЙГААД САНАА НЬ ЗОВОХГҮЙ БАЙНА
-Таны ахалсан Агаарын бохирдлыг бууруулах хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг ямар ажил хийсэн бэ?
-Агаарын бохирдлыг бууруулах нь Засгийн газар, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажил. Үндэсний хорооны дарга нь өөрчлөгдөөд Ерөнхий сайд байснаа больж, Байгаль орчны сайд болсон. Байгаль орчны сайд, Үндэсний хорооны дарга ажлаа хийхгүй байна. Юу ч хийхгүй байсаар агаарын бохирдол гадаа ямар болсныг та бүхэн харж байгаа. УИХ-аас байгуулагдсан Агаарын бохирдлыг бууруулах талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд нэлээд олон удаа Байнгын хорооны хурал, ажлын хэсгийн хурал зохион байгууллаа. Хурлуудаасаа зөвлөмжүүдийг хоёр удаа хүргүүллээ, УИХ-ын тогтоол гаргалаа. Тогтоол хэрэгжсэнгүй. Байгаль орчин болон Нийгмийн бодлогын байнгын хороо тавдугаар сард хамтарсан хурал хийж, агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлэх тогтоол гаргасан. Бас хэрэгжсэнгүй. Үндсэндээ бол гүйцэтгэх засаглал сандал суудал гэж явсаар хурлаа ч хийхгүй байна.
-Таны хувьд нийтийн сонсгол хийх дээр ямар саналтай байна?
-Хийх хэрэгтэй. Гол нь Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороогоор орж, хуулийнхаа дагуу явах ёстой. Тийм ч болохоор би өнөөдрийн хуралдаанд ирсэн. Энэ байнгын хороо хуралдаж чадсангүй тарлаа. Энэ нь Байгаль орчны байнгын хорооны гишүүд агаарын бохирдлын асуудалд яаж хандаж байгааг харуулж байгаа юм. Сандал суудал, ширээ л яриад байгаа болохоос агаарын бохирдол, түүнээс улбаатай хүн амын эрүүл мэнд хохирч байгаад санаа нь зовохгүй байна. Зөндөө л шахлаа, хугацаатай үүрэг даалгавар өглөө. Тэгээд байхгүй.

Д.ТЭРБИШДАГВА: ГАМШИГ БОЛСОН ГЭДГЭЭ ОЛОН УЛСАД ЗАРЛААД
ТОМООХОН ДЭМЖЛЭГ ХҮСЬЕ
-Агаарын бохирдлыг бууруулах ажил хэр явж байгаа гэж та бодож байна вэ?
-Одоо агаарын бохирдлыг бууруулах ажлын биелэлтийг асуухаар өөдөөс “еэвэнгийн нэг тал” гэдэг шиг юм үзүүлээд байгаа юм. Олон жил гаргасан тайлангуудаа нэмээд л тайлагнаад байгаа юм. Тухайлбал, дэд бүтцийн асуудал яриад байгаа юм. Шинээр юу хийв гэхээр байхгүй. Эсвэл Цэвэрлэх байгууламжийн асуудал ярина. Цэвэрлэх байгууламж утаатай биш ус, хөрсний бохирдолтой холбоотой асуудал биз дээ. БНСУ 500 сая долларын дэмжлэг үзүүлнэ гэхэд бүгдийг нь агаарын бохирдолд зориулна гэсэн. Гэтэл одоо хүртэл нэг ч төгрөгний ажил эхлээгүй, маргалдсаар л байна. Төслийн ард сонирхогч группууд нь байдаг юм уу, хэн хэдийг авах вэ гэдэг дээр маргасаар одоо хүртэл хэрэгжээгүй.
Гэтэл Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны даргаас Ерөнхий сайд больсон нь хариуцлагаас зугатаж байгаа хэрэг. Улам хариуцлагаа өндөржүүлээд “би хийх ёстой” гэхийн оронд салбарын сайдад хариуцуулахаар салбарын сайд нар чинь хоорондоо амбицлаад ажил явуулдаггүй байхгүй юу. Сайдад хариуцуулна гэвэл энэ агаарын бохирдол чинь Эрүүл мэндийн сайд, Эрчим хүчний сайд гээд олон сайд нарт хамаатай асуудал. Монгол Улсын Ерөнхий сайд энэ асуудлаа зангидаж хариуцаад Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ярих ёстой юм.
-Агаарын бохирдлоор цаашид ямар алхам хийх ёстой гэж та бодож байна вэ?
-Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрчихсэн юм бол тэрийгээ дэлхий нийтэд зарлаад томоохон хэмжээний дэмжлэг авмаар байгаа юм.
-Гамшиг гэж зарлахыг хүсч байна гэж үү та?
-Гамшиг биш юу юм бэ. Засгийн газрын гишүүд өөр улс оронд айлчлахдаа жижиг асуудлууд яриад байна. Одоо орон сууцжуулах томоохон асуудлыг яривал яасан юм бэ. Өнөөдрийг хүртэл гадны зээл тусламжаар авсан олон тэрбум доллараар ямар бүтээн байгуулалт хийчих вэ гээд эргээд харахаар барьцтай зүйл цөөхөн байна. Хятадын Бугат хот 30 мянган орон сууц бариад утаанаас салчихсан туршлага байна. Хятад, Япон, БНСУ, Герман аль улсаас юм орон сууцжуулах төслийг хүсмээр байгаа юм. Түүний тулд “муу нуухаар сайн илчил” гэдэг шиг олон улсад гамшиг гэдгээ ил тод зарлах хэрэгтэй. Тэгээд орон сууцжуулахын хажуугаар нийслэлээ нүүлгэх байдаг юм уу бусад хэтийн ажлуудаа зэрэгцээд хийх ёстой. Жилд 25 сая орчим сая долларыг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулж байгаа нь үнэндээ бага дүн шүү. Одоо томоохон бодлогын өөрчлөлт, ажил хийх болжээ.