“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр өнөөдрийн байдлаар 786.250 хүн үзлэг, шинжилгээнд хамруулжээ.
Үүнээс 20 гаруй мянган хүн вирусийн ачаалал тоолох шинжилгээ хийлгэж, 3455 хүнийг вирусийн эсрэг эмчилгээнд хамруулсан болохыг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Тус хөтөлбөрийн хоёр дахь үе шатыг зохион байгуулж байгаа бөгөөд элэгний В, С вирусийн эсрэг таван төрлийн эмийн үнэд эрүүл мэндийн даатгалын сангаас хайрцаг тутамд 210 мянган төгрөг, дан найрлагатай 2 нэрийн эмийн үнийг 60-150 мянган төгрөгөөр хөнгөлж зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж байгаа юм.
Ингэснээр даатгуулагч өөрийн санхүүгийн боломжид нийцсэн эмийг сонголттойгоор худалдан авах боломжийг бүрдүүлсэн байна.
Хөтөлбөрийн хэрэгжилтэд 13,9 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулаад байгаа бөгөөд уг үндэсний хөтөлбөрийг “Дэлхий загвар хөтөлбөр” болсныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сайшааж, Хепатитийн дэлхийн өдрийг “Илрүүлье - эмчилье” уриан дор манай улсад анх удаа зохион байгуулсан юм.
Эх сурвалж: ЭМЯ