Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн хувийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтээр дүгнэхэд улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 89 хувьтай байна.
2018 оны зуншлага, бэлчээрийн даац, ургамлын гарц, малын тоо, агаарын хэм, хур тунадасны хазайлт, одоогийн цасны бүрхэц, зузаан, нягт, цаг агаарын урьдчилсан мэдээ зэргийг харгалзан, зудын эрсдэлийн зургаас үзэхэд 11 дүгээр сарын 20-ны байдлаар Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн ихэнх, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Архангайн зарим нутгаар өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа юм. Энэ нь нийт нутгийн 20 гаруй хувьд тохиолдож болох эрсдэл бөгөөд өнгөрсөн жилтэй харьцуулахад 50 хувиар буурсан үзүүлэлт юм.
Энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувь цасан бүрхүүл тогтоод байгаагаас Увс, Завхан, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дундговь, Говьсүмбэр, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Баянхонгор, Архангай, Хэнтий аймгийн зарим сумын нутгаар 0-5 см, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн 18 суманд 6-10 см, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Булган аймгийн 9 суманд 11-18 см зузаан цастай байна.
Энэ жил мал сүргийг эргэлтэд оруулах, махны экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч ажилласны үр дүнд 2018 оны эхний арван сарын байдлаар манай улс нийт 43.2 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн, үүнээс 27.2 мянган тонн мах, 16 мянган тонн дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн экспортолжээ. Энэ нь өмнөх жилүүдээс 5-6 дахин их өссөн дүн гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.