УИХ-ын нэр бүхий гишүүд, намууд болон эвсэл хөдөлгөөнүүд МАНАН дэглэмийн эсрэг “Монгол түмний нэгдэл”-ийг үүсгэн байгуулж, УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр огцрохыг шаардсан.
Тэд одоо төв талбайд "МАНАН дэглэмийн эсрэг М.Энхболд огцор" тайван жагсаалыг өрнүүлж байна.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
"Бид мэдэж байсан. Идэр есийн хүйтэнд ийм олуулаа цуглана гэж мэдээж байсан. Харин тэнд дарга нар бидэнд итгээгүй.
60 тэрбумын хэргийг хууль хяналтынхан хаачихсан байхад зунжингаа монголчууд шударга шийдэгдэхийг харсан. Өчигдрийн Монгол өнөөдрийн Монгол өөр болж байна. М.Энхболд дарга олон удаа биднийг дуугүй болгохыг оролдсон. Бид М.Энхболд гэдэг хүнтэй муудаад байгаа биш шинэ 25 жилд тогтолцоогоо өөрчлөхийг хүсэж байна.
Өнөөдөр энд 20 орчим мянган хүн цугласан гэж хэлж байна. Монгол залуучуудаа энэ талбай дээр удаан зогсоохгүйгээр энэ ард түмнийхээ итгэл үнэмшлийг бодож одоо та огцрох өргөдлөө өг гэж шаардаж байна. Шаардаж байна! Шаардаж байна!
Одоо бид ордон руу орж 48 цагийн дотор огцруулах шаардлагынхаа хүсэлтийг хүлээж авна. Бид суулт хийх болно. Тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болно. Бид тэр хүнийг хагас жил хүлээлээ. " гэлээ.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
"МАНАН бүлэглэлийг монголчууд тэр чигээрээ үзэн ядаж байгаагийн илрэл нь энэ гэж бодож байна. Энэ бүлэглэлийн загалмайлсан эцэг Ц.Элбэгдорж шүүхийн шинэчлэл нэрийн дор Монголын бүх шударга шүүгчдийг халсан. Хамгийн сүүлд 2017 онд ерөнхийлөгчийн суудлаасаа буухын өмнө өөрсдийн МАНАН бүлэглэлийн хана хэрмийг босгосон.
ТЕГ, УЕП нь лицензийг нь булааж авдаг, гаднын хөрөнгө оруулагчдыг айлгадаг тогтолцоог энэ бүлэглэл бий болгосон. АТГ шалгалаа, түр хорьж байна гэсэн жижүүрийн үгтэй болсон. Энэ бол МАНАН бүлэглэлийн хариуцлагаас зугтаадаг гинжин хэлхээ.
МУ-ын их хурлын дарга 76 гишүүнтэй яг адилхан. 40 хүн төрийн эрхийг даргалж болохгүй гэж шаардсан ч 75-уулаа шаардсан ч би ажлаа өгөхгүй гэсэн.
Би өнөөдөр М.Энхболдод мессэж бичлээ. Та Монголын парламентын ёсонд хар толбоо үлдээлээ шүү гэж" гэлээ.