Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо буюу Яармагт байрладаг Нийслэлийн 34-р дунд сургууль цэвэр цэмцгэр, тохижилт сайтай, төвийн сургуулиас дутахааргүй байж болдог гэдгийг батлан харуулжээ. Тус сургуульд Яармаг орчмын нийт 1100 гаруй хүүхэд суралцдаг.
Хаврын улиралд сурагчид сургуулийн арын хашаанд ногоо тарьж намар түүнийгээ хураан үдийн цайндаа ашигладаг.
Сургуулийн орчин тэр дундаа хүүхэд байх газар ариун цэврийг сайтар сахих ёстой. Тиймдээ ч сурагчид биеийн тамирын хичээл дуусаад эсвэл дугуйлан секцээ тараад усанд ордог эрэгтэй эмэгтэй зориулалттай хоёр шүршүүртэй аж. Мөн ар гэрийн анхаарал сул, хүүхдээ усанд оруулж, хувцсыг нь угаалгүй сургуульд нь явуулдаг эцэг эх байдаг. Тиймээс тэдгээр хүүхдүүдийн хувцсыг угаах, усанд оруулах ажлыг мөн үйлчилгээний ажилтнууд тогтмол хийдэг ба үүнд зориулж хуваарь хүртэл гаргасан гэж тус сургуулийн захирал Р.Өлзийхишиг хэлсэн юм.
Мөн тус өрөөнд охидын ариун цэврийн хэрэгсэл байнга байдаг хайрцаг бий. Гэнэтийн үед охид үйлчилгээний ажилтанд хэлээд тэндээс хэрэглэх боломжтой гэнэ.
Тус сургууль хүүхдүүд, эцэг эх гээд олон нийтийн оролцоог дэмжсэн хөтөлбөрийг түлхүү хэрэгжүүлдэг аж. Энэ хүрээнд “Аавуудын аялах номын сан”-тай хүүхдийн хөгжлийн өрөөг бий болгожээ. Энд хүссэн хүүхэд бүр ээж, аавтайгаа ирж хамтдаа ном уншиж, эсвэл гэр рүүгээ түр аваад явж болдог аж.
Эцэг эхийн зөвлөлд аав нарын оролцоог түлхүү оруулж өгөхийг зорьдог гэнэ. Учир нь хүүхдийн сурах, хүмүүжих үйл ажиллагаанд аав нарын оролцоо маш чухал байдаг учраас хүүхдийг аавтайгаа илүү дотно болох, хамтдаа цагийг өнгөрөөхөд зориулж энэхүү номын санг бий болгосон хэмээн сургуулийн захирал бидэнд танилцуулсан юм. Мөн энэ намар аав нар нийлээд сургуулийн гадна талбайд дугуйн зогсоол хийсэн, одоо замын хөдөлгөөний дүрмийн самбар хийж байгаа гэлээ.
Мөн хаврын улиралд багш, сурагчид сургуулийн арын хашаанд ногоо тарьж намар түүнийгээ хураан авч үдийн цайндаа ашигладаг гэнэ.
Тус сургуулийн хамт олон хүүхдийн хөгжих бүхий л талын боломжийг харж ажилладаг аж. Гадаах коридорын сул зайг ашиглаад Хүүхдийн өөрөө удирдах төв бүхий танхимыг бий болгожээ. Хүүхдүүд энэхүү өрөөг дугуйлан секц, бүлгэмийн үйл ажиллагаанд зориулж ээлж ээлжээр ашигладаг гэнэ. Дээрх ажлуудыг олон улсын зарим байгууллагын тусламжтайгаар хийж гүйцэтгэсэн гэлээ.
Тус хамт олон НЗДТГ, НИТХ болон Нийслэлийн Боловсролын газраас энэ жил зохион байгуулсан “Ногоон орчин-Танхимын бус сургалт” тэргүүйн туршлага шалгаруулах аргэ хэмжээнд гуравдугаар байрт шалгасан бол сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг индексээр үнэлдэг шалгаруулалтад “Шилдэг сургууль” хэмээх өргөмжлөлийг хүртжээ.
Сургуулийн орчинд тэдний хийж бүтээсэн зүйл нь сурагчдаа гэсэн чин сэтгэл шингэснийг илтгэнэ. Тус сургуулиас хийсэн дэлгэрэнгүй сурвалжилгыг ирэх долоо хоногт хүлээн аваарай.
Үргэлжлэл бий...