Өнгөрсөн 9-р сард олны танил Juice нохойн амьд хуулбар болох Little Juice мэндэлсэн билээ.
Juice-ыг бага насанд нь хөнгөлж байсан тул байгалийн жамаар үржүүлэх боломжгүй байжээ. Иймд эзэн нь “pet cloning” буюу “тэжээвэр амьтан хувилах” үйлчилгээг сонгон түүнтэй яг адил нохойг гарган авсан аж.
Juice-ыг хувилсан Sinogene компани нь тэжээвэр амьтан хувилах үйлчилгээ үзүүлдэг хамгийн анхны Хятад компани бөгөөд өнгөрсөн 6-р сард үйлчилгээгээ албан ёсоор эхлүүлж байжээ.
Sinogene компанийн Гүйцэтгэх захирал Ми Жидүн “Маш олон хүн өөрсдийн тэжээвэр амьтнаа удаан хугацаагаар буюу насан туршдаа дэргэдээ байлгахыг хүсдэг ч муур, нохой дунджаар 10-15 жил амьдардаг. Тиймээс олон хүмүүс тэжээвэр амьтнаа технологийн дэвшил ашиглан дахин “бүтээдэг” юм. Манай улсад энэ төрлийн зах зээл ч хурдацтай хөгжиж байна. Мөн бид удахгүй генийн түвшинд өөрчлөлт хийдэг болохоор зорьж байгаа” гэжээ.
Little Juice-ыг “бүтээхийн” тулд Juice-ын арьснаас ДНХ-ийг нь авч улмаар тусгайлан бэлтгэсэн өндгөн эсэд үр тогтоожээ. Дараа нь үр тогтсон өндгөн эсийг тээгч эх болох бигль үүлдрийн нохойнд суулгасан байна. Ийнхүү Little Juice-г төрснөөс нь хойш тээгч эхтэй нь нэг сар гаруй хугацаанд хамт байлгасны дараа эзэнд нь хүлээлгэж өгсөн аж.
Хожим нь Little Juice-ын эзэн “Одоогоор түүнийг ямар нэг кино, телевизийн бүтээлд тоглуулаагүй байна. Тэгэхдээ маш их боломж харагдаж байгаа бөгөөд Juice-ээс ч илүү амжилт гаргана гэдэгт итгэж байгаа.” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: reuters.com