SNH48 хамтлаг гишүүдийнхээ дижитал хувилбарыг бүтээж клипэнд тоглуулав


2018-12-27 18:08 GMT+8

Хятадын SNH48 хамтлаг гишүүдээ хиймэл оюун ухаан ашиглан дижитал хэлбэрт шилжүүлсэн бөгөөд тэрхүү дижитал одуудын тоглосон анхны клип уржигдар олон нийтэд цацагджээ.

Хамтлагийн гишүүдтэй харагдах байдал, дуу хоолой, биеийн хэл гээд бүх талаар адил дижитал хувилбар бүтээх ажлыг Tencent-ээс 5 сая ам.долларын санхүүжилт авч байсан ObEN нэртэй стартап гүйцэтгэсэн байна.

“Ирээдүйд дижитал оддыг кинонд тоглуулах, цомог гаргуулах гэх зэрэг маш олон ажлуудыг төлөвлөж байгаа” хэмээн SNH48 хамтлагийн Дэд ерөнхийлөгч мэдэгджээ. Мөн тэрээр “Одод хөгширдөг, хайр дурлалын хов живд холбогддог. Харин иймэрхүү асуудлууд дижитал оддод байхгүй” гэж онцолсон аж.

Дижитал оддын тоглосон хамгийн анхны клипийг хүлээн авч үзээрэй.

Энэхүү үйл явдал энтертайнмэнт салбарт технологийн бий болгож буй томоохон өөрчлөлтүүдийн нэгт гарцаагүй багтаж байгаа юм.

Эх сурвалж: scmp.com

GoGo Facebook Хуудас
 
 
Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3176 санал өгсөн байна.

Дээшээ