Ардчилсан Нам "Хөгжил, шинэчлэл" үндэсний II аяныг есөн дүүргийн 152 хороо, 21 аймгийн 284 сумын 918 багт нэг сарын хугацаанд зохион байгуулж, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, үйл ажиллагааны чиглэлээ танилцуулсан байна.
Аяны талаарх болон цаг үеийн асуудлаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваантай ярилцлаа.
-Аянаар гишүүд, дэмжигчдийн хамгийн их хөндөгдсөн асуудал нь юу байв?
-ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээлийг хамаарал бүхий компаниараа дамжуулан авсан гишүүдийг эгүүлэн татах, агаарын бохирдлын эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй байгаа, 60 тэрбумын гэх хэрэгт хариуцлага хүлээхгүй байгаа асуудалд сөрөг хүчний дуу хоолойг хүргэх, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд нэгдмэл байх, шатахууны үнэ, валютын ханшийн өсөлт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлж иргэдийн амьдралд хүндрэл учруулж байгаа талаар иргэд, намын гишүүд онцлон байр сууриа илэрхийлсэн.
Манайх шиг нефть үйлдвэрлэдэггүй, импортоос 100 хувь хараат орны хувьд энэ асуудал дээр төр л анхаарч, зохицуулалт хийх ёстой
-Шатахууны үнийн өсөлт орон нутгийн иргэдэд илүү хүндээр тус байна гэж байсан?
-Шатахууны үнийн өсөлт иргэдийн амьдралд бидний бодож, төсөөлж байснаас илүү хүндээр тусч байна. Иргэд, тэр дундаа хөдөө орон нутгийн иргэд бараа бүтээгдэхүүнийг тээврийн хэрэгслээр зөөвөрлөдөг. Тиймдээ ч бензин шатахууны үнийн өсөлтөөс хамаараад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Дээрээс нь хот хоорондын зорчигч тээврийн үнэ өссөн байна. Гэтэл малчдын амьжиргаанд гол нөлөө үзүүлдэг сүү, махны үнэ огт нэмэгдээгүй. Учир нь шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор үйлдвэрлэгч нар үнээ нэмж чадахгүйд хүрч байна. Бид үүнд зайлшгүй арга хэмжээ авах шаардлагатай. Манайх шиг нефть үйлдвэрлэдэггүй, импортоос 100 хувь хараат орны хувьд энэ асуудал дээр төр л анхаарч, зохицуулалт хийх ёстой. Үгүй бол иргэдийн амьдрал өдөр өдрөөр хүндэрсээр байх болно.
-Сүүлийн гурван долоо хоногийн турш УИХ-ын чуулган хуралдаж чадсангүй. Улс орны өмнө тулгамдаад байгаа асуудлуудаар тодорхой шийдэл, шийдвэр гаргаж чадахгүй байсаар байна. Үүнийг хэрхэн харж байна?
-Бид өнөөдрийн энэ нөхцөл байдалд маш шүүмжлэлтэй хандаж байгаа. Ард иргэдийн амьдрал хэдий хүнд байгаа ч гэсэн эрх барьж байгаа намын үйл ажиллагаа, төрийн ажлын зогсонги байдал, сандал суудлын төлөө явж буй энэ шударга бус, хариуцлагагүй байдал дээр маш их бухимдаж байна. Тиймээс бид сөрөг хүчнийхээ зүгээс улам хүчтэй ажиллах болно.
-Танай намын зарим гишүүн бойкотод оролцож байна, зарим нь үгүй. Тэгэхээр нэгдсэн байр суурь нь яг аль талд нь байгаа юм бэ?
-АН-ын бүлэг хамгийн сүүлд хуралдаж 60 тэрбум, ЖДҮ-ийн асуудлын аль алинд нь хариуцлага тооцно, буруутай нь тогтоогдвол УИХ-ын дарга, Ерөнхий сайд байхаасаа үл хамаарч хариуцлага хүлээх учиртай гэдэг дээр байр сууриа нэгтгэсэн. Зарим асуудал дээр хуулийн гаргалгаа байхгүй, мөн хууль хүчний байгууллага шалгаж байгаа учир бид эцэст нь дугарах ёстой.
Буруутай нь тогтоогдвол УИХ-ын дарга, Ерөнхий сайд байхаасаа үл хамаарч хариуцлага хүлээх учиртай
Ер нь бол Ардчилсан намын бүлэг У.Хүрэлсүхийн Засгийн газрыг байгуулагдахад дэмжиж кнопоо дарсан. Гэсэн ч энэ Засгийн газар ямар ч ажил хийгээгүй, юу ч хийгээгүй. Удаа дараагийн хариуцлага алдсан, хангалтгүй ажилласан байдалд нь шаардлага тавиад эцэст нь огцруулахыг хүссэн. Гэсэн ч МАНАН-ийнхан огцруулах гэж байна гэх зүйлийг ярьж байгаа нь өрөөсгөл юм. Мэдээж УИХ-ын даргыг огцруулах асуудалд гишүүд маань өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Бид энэ асуудал дээр бүхнийг хуулиар зохицуул гэдэг байр суурь дээр л байгаа. Аливаа нэг асуудлыг цахим ертөнцөөр, сэтгэлийн хөөрлөөр шийдвэл алдаа болно. Манай нам хуулийн засаглалыг л гол болгож баримталдаг. Үүнийгээ л дагах болно. Дээрээс нь төрийн эрх мэдлийг нөгөөдөө сонгуулийн зарчмаар, хүч үл хэрэглэх замаар дамжуулж өгдөг тогтолцоог бид Монголд байгуулсан. Энэ журмаараа л явах нь зөв гэдэг байр суурь дээр байгаа. Түүнээс өмгөөлж, хамгаалсан зүйл байхгүй.
-Ардчилсан намын бүлэг нэгдмэл байр суурьтай байж, хамтарч ажиллах хэрэгтэй байгаа талаар намын гишүүд, дэмжигчид зөвлөжээ. АН одоогоор бүлэггүй болох эрсдэлтэй тулаад байна. Нэгдмэл байхын тулд ямар алхам хийх ёстой гэж бодож байна вэ?
-Ардчилсан намын бүлэг есөн гишүүнтэй. Нэг гишүүн дээр намынхаа Үндсэн дүрмийн дагуу хариуцлага тооцож, шийтгэл оногдуулсан. “Намын гишүүдээ сонсъё” аян болж өнгөрсөн. Намын гишүүдийн зүгээс АН-ын бүлэг нэгдмэл цул байх ёстой гэсэн саналыг ирүүлсэн. Бид уг аяны тайлангийн задаргааг би дахин хэлэлцээд, он гараад бүлгийн гишүүддээ уламжилна. Ер нь бол бид дүрмээ сахидаг, ёс зүйтэй, эвтэй байх зарчмыг барьж ажиллана.
-УИХ-ын гишүүн Л.Болдын намаас гарахаар шийдвэр гаргасан. Энэ асуудал эцэслэн шийдэгдсэн үү?
-УИХ-ын гишүүн Л.Болд АН-аас нэр дэвшиж, мандатаа авч гишүүн болсон. Түүнийг дэмжсэн хүмүүс дунд АН-ын гишүүд олон бий, ард иргэд ч бий. Одоогоор энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй байна.
-Өргөдлөө өгөөд багагүй хугацаа өнгөрсөн. Асуудлыг шийдэх хуулийн хугацаа гэж байхгүй юм уу.
-Хуулийн хугацаа байхгүй.