Ардын уран зохиолч Б.Бааст: 100 насныхаа босгон дээр ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол хүртлээ

А.Мишээл GoGo.mn

2018-12-28 12:00 GMT+8
Гэрэл зургийг: Д.Жавхлантөгс

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын Уран Зохиолч, СГЗ, зохиолч Бөхийн Баастад Хөдөлмөрийн баатар цол олголоо. 

Хөдөлмөрийн баатар Б.Бааст: 

Нас минь хэдий дээр гарсан ч хоёр таягтайгаа байгаа. Миний хоёр таяг бол бичих, унших хоёр.

"100 насныхаа босгон дээр төр түмний хишиг ийм өндөр шагнал авсандаа баярлаж байна. Монгол Улсдаа 86 жил завсаргүй зүтгэсэн хүн. Тийм учраас төр минь үнэлж энэ шагналыг өгсөн байх гэж бодож байна. Нас минь хэдий дээр гарсан ч хоёр таягтайгаа байгаа. Миний хоёр таяг бол бичих, унших хоёр." гэлээ.

Яруу найраг, үргэлжилсэн үг, хүүхдийн уран зохиол гээд бүх төрлөөр туурвидаг эл уран бүтээлч бага, дунд сургууль, Москва хотын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль /1964/-ийг төгссөн.

МЗЭ-ийн хороо болон түүний харьяа сонин, сэтгүүлд өнө удаан жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн нэгэн.
Монголын шинэ үеийн уран зохиолын "амьд архив" төдийгүй зохиолч, уран бүтээлчдэд үлгэр дуурайл болж яваа XX зууны их утга зохиолын томоохон төлөөлөгчийн нэг билээ.

Тэрбээр МЗЭ-ийн шагнал /1966/ - "Намрын уянга", "Дарьсүрэн" туужаараа, Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал /1969/ - "Хангайн бор" тэргүүтэй холбоо туужаараа, Монгол улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн /1999/, Монгол улсын Ардын Уран Зохиолч цол /2006/ хүртсэн юм.

GoGo Facebook Хуудас
 
 
Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3187 санал өгсөн байна.

Дээшээ