Хүн бүрт мөрөөдөл бий. Ялангуяа охид эмэгтэйчүүд байнга л ямар нэг шинэ зүйл авахыг хүсдэг. Тэдний бодолд шилэн хоргоны цаанаас харсан гоё цүнх эсвэл дэгжин бээлийг авах юмсан гэсэн хүсэл үргэлж хадаатай явна.
Үнэндээ хаа сайгүй зар сурталчилгаа хөвөрч, гудамжинд ч, автобусанд ч танд бүтээгдэхүүн үйлчилгээгээ санал болгож байна. Хямдрал, урамшуулал, хөнгөлөлт гэх мэт олон сайхан үгс хэрэглэгчдийг илбэдэх мэт татах боллоо. Хотын төвийн өндөр байшин бүр сурталчилгааны дэлгэцтэй болж, олны хөл ихтэй гудамжуудад чанга яригч байрлуулан, хэрэглэгч биднийг урин дуудна.
Энэ нөхцөлд ухаалаг худалдан авалт хийх улам хэцүү болов. Ухаалаг гэдэг нь танд, танай гэр бүлд үнэхээр хэрэгцээтэй бүтээгдэхүүн үйлчилгээг зөв газраас нь зөв цагт худалдан авна гэсэн үг. Та ийм худалдан авалт хийдэг бол танд БРАВО гэж хэлье.
ОЛООГҮЙ мөнгөө үрэх гэж бүү яар. Хэзээ, ямар орлоготой болохоо сайтар тооцоолсны дараа л үрэх төлөвлөгөөгөө гаргаарай.
Гар утас, цахилгаан бараа, гэрийн хөшиг гээд олон зүйл ухаалаг горимд шилжиж байхад бид өөрсдөө ч ухаалаг худалдан авагч болох зайлшгүй шаардлага үүслээ.
Хэрэв дараа нь хэн ч хэрэглэлгүй гэрт хөглөрч байдаг эд зүйл эсвэл төдийлөн өмсдөггүй шинэ хувцаснуудаар шүүгээгээ дүүргэсэн бол та дараах зөвлөгөөг заавал уншаарай.
Бидний хүсэлд хязгаар гэж үгүй. Харин санхүүгийн нөөц боломж маань хязгаарлагдмал. Эдгээрийг хэрхэн зөв зохицуулах вэ?
Мөнгийг олохоос илүүтэй зөв зарцуулахад их учир бий. Өөрөөр хэлбэл ТАНЫ СОНГОЛТ маш чухал.
Юуны өмнө танд дэлгүүр орохоосоо өмнө авахыг хүсэж байгаа зүйлсээ жагсаан бичихийг зөвлөе. Дараа нь тэдгээрээс чухам аль нь танд болон танай гэр бүлд шаардлагатайг тэмдэглээрэй. Үлдсэн нь төдийлөн шаардлагагүй гэсэн үг. Тиймээс тэдгээрийг худалдан авахаа азнах эсвэл бүр цуцалсан ч болно. Учир нь хэрэгцээ бол шаардлага юм. Харин хүсэл таны мөрөөдөл байдаг. Үүнийг ялгаж салган ойлгосон цагт та ухаалаг худалдан авагч болж чадна.
Ер нь тооцоолоогүй зардал яагаад гардаг вэ? Энэ нь та болон танай гэр бүл санхүүгийн төлөвлөгөөгүй байгааг илтгэнэ. Хэрэв богино болон урт хугацааны санхүүгийн төлөвлөгөөтэй бол хүн гэнэтийн худалдан авалт тэр бүр хийдэггүй.
ТАНЫ БОДЛООР МӨНГӨ САЙН ЗҮЙЛ ҮҮ, МУУ ЮУ?
Мөнгө өөрөө очоод архи, тамхи, хувцас, эд хэрэглэл болж хувирдаггүй. Мөнгөөр юу худалдаж авах, юунд, хэзээ, яаж зарцуулах вэ гэсэн сонголтыг хүмүүс бид өөрсдөө хийдэг. Иймд сонголт хийж буй бидэнд бүх учир байна.
Уг нь бид худалдан авалтын төлөвлөгөө гаргадаг. Тэр бүр цаасан дээр бичээд байдаггүй ч цалин буухаар юу юу худалдаж авахаа битүүхэндээ дотроо тооцоолдог. Гэвч зарим хүн удахгүй олох орлогоо барьцаалан зээл авах нь элбэг. Тэр орлогоо авч чадаагүй бол өөрөө ч өрөөлийг ч хүнд байдалд оруулдаг. Тэгэхээр бидний авах дараагийн сургамж бол ОЛООГҮЙ мөнгөө үрэх гэж бүү яар. Хэзээ, ямар орлоготой болохоо сайтар тооцоолсны дараа л үрэх төлөвлөгөө гаргаарай. Энэ зөвлөгөө дээрх зурагт харуулсан шиг үрэлгэн хүмүүст илүү хамаатай. Ийм учраас л Уил Рожерс "Олон хүн олоогүй мөнгөө үрж, хүсээгүй зүйлээ авч, дургүй хүнээ дагуулах гэдэг" гэж хэлжээ.
АМЬДРАЛЫНХАА ЧАНАРЫГ ӨӨРЧЛӨЛГҮЙ ӨРТӨГ БУУРУУЛАХ АРГА
ЯМАГТ БАЙДАГ
Эдийн засагчид үндсэн орлогынхоо 10 хувийг, нэмэлт орлогынхоо 60 хувийг хадгалаарай гэж зөвлөдөг. Үндсэн орлого нь таны цалин, тэтгэвэр тэтгэмж бол нэмэлт орлогод хүүхдийн мөнгө, мал аж ахуй эрхэлж олсон мөнгө, бусдаас авсан бэлэг, шагнал урамшуулал, илүү цагаар эсвэл давхар ажил эрхэлж олсон цалин, ногдол ашиг, төрөөс нэг удаа олгох тэтгэмж зэрэг багтдаг.
Нэмэлт орлого бол төлөвлөөгүй, гэнэтийн олз ашиг юм. Иймд дийлэнх хүн энэ орлогоо баярласан сэтгэлдээ автан бушуухан үрчихдэг. Тэгвэл эдийн засагчид эсрэгээр нь зөвлөв.
Тиймээс (чинээлэг иргэдээс бусад нь) мөнгөө аваад шууд хадгаламж нээлгээрэй. Гэхдээ гэр, ажлаасаа хол,
очиход хэцүү, мөнгөө авахад хэцүү, картгүй банкийг сонгож, данс нээлгээрэй. Хадгаламжаа өнөөдрөөс л эхлүүл.
Ингэж хуримтлагч, хөрөнгө оруулагч болоорой. Энэ бол таны өөрөө өөрийнхөө төлөө хийх хамгийн зөв алхам.
Энэ мэтээр цалин болгоноосоо 5, 10, 20 хувийг цааш нь хий. Энэ хадгаламжаа бусдаас нууж, онцгой тохиолдлын сан гэж нэрлээрэй. Амь тулсан, тэнгэр хол, газар хатуу үед хэрэг болно. Тэр үед та энэ зөвлөгөөг санах болно.
Ийм сайхан боломж олдож, танд өглөгч хандсан бол та боломжийг ухаалгаар ашиглаж, хөрөнгийнхөө эхлэл тавиарай.
Гэнэтийн, нэмэлт орлогыг хэрхэн зарцуулах арга замыг та бүхэнд заалаа. Тэгвэл одоо мөнгийг бага гэлгүй цуглуулж, мөнгөнд хандах хандлагаа өөрчлөх зөвлөгөөг хүргэе.
- Мөнгөний хариултыг бага гэлтгүй авч бай.
- Эд зүйлээ гамтай хэрэглэ.
- Заримдаа өөрт байхгүй зүйлийг бусдаас зээлэн, түр хэрэглээд буцааж өгч болно. Ер нь бид хэрэгцээтэй бүх зүйлээ шинээр худалдаж авах албагүй.
- Олон удаа ашиглах даавуун тор хэрэглэ.
- Өндөр үнийн дүнтэй зүйл худалдан авах гэж байгаа бол заавал өөр дэлгүүрүүдээр орж, харьцуулаарай. Мөн худалдагчаас нь ойрын үед хямдрал зарлах эсэхийг асууж болно.
Зураач Б.Баясгалан, А.Билэгжаргал, видеог Г.Батбилгүүн