Мөрөөдөл биелэх 2019 он

Бизнес мэдээ

2019-01-03 10:55 GMT+8

Ид шид байдаг гэдэгт та итгэдэг үү? Яг л ид шидийн мэт ажил үйлс гэнэт бүтэх, төсөөлж байснаасаа илүүг авах, хэзээ ч бодож байгаагүй шагнал хүртэх, хүлээж байсан ч бүтэхгүйг мэдэж байсан хүнээсээ хайрын үгс сонсох өдрүүд хүний амьдралд тохиолддог. Та бодоод үзээрэй ядаж нэг удаа ч болов үлгэрийн мэт үйл явдал танд тохиолдсон л байж  таараа. Маш тодорхой хүсэж, түүнийхээ төлөө бага боловч алхам хийх юм бол таны хүсэл биелнэ.

Хүсэл мөрөөдлөө шивнэх өдөр тийм олон биш ч төрсөн өдөр, шинэ он гарах мөчид энэ боломж олддог. Энэ үдэш хүн бүр хүслээ шивнэж оргилуун дарсаа задалдаг. Тааламжгүй дурсамжуудаа өнгөрсөнд үлдээж бүхнийг шинээр эхлэх боломжийг зөвхөн шинэ он олгодог. Шинэхэн хуанли дээрээ ажлаа төлөвлөж, ирэх онд илүү ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн өдрүүд биднийг угтаж байна.

Та бид юуг хийж бүтээж чадах вэ? Эх орныхоо хөгжил дэвшилд тодорхой хувь нэмэр оруулах, ирээдүйнхээ төлөө, өөрийнхөө, үр хүүхдүүдийнхээ төлөө чадах бүхнээ хийх нь энэ орчлонд мэндэлсэн хүн бүрийн үүрэг гэлтэй. Гэхдээ хүн бүр өмнөхөөсөө илүү өөрийнхөө сайн хувилбарыг бий болгоход л бидний оршин буй ахуйдаа хөрөнгө оруулж буй нэг хэлбэр юм. Иймээс заавал саятан болж сайн үйлс хийх биш боломжоороо бусдад тусалж, сайхан үгсээр сэтгэлийг нь мялаах нь танаас ямар ч хүч чадал, хөрөнгө мөнгө шаардахгүйгээр хийж болох зүйлс юм.

Хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй, хичээл зүтгэл гаргасан хүнийг амжилт үргэлж дагадаг. Иймээс та шинэ онд өөрөөсөө гарч болох бүх хүч чадлаа дайчлан зорьсон зорилгынхоо оргилд хүрэхийн төлөө илүү хичээгээрэй. Харин хэзээ ч бууж өгч болохгүй, таныг хөл дээрээ бат зогсохыг, амжилтанд хүрч алдраа мандуулахыг харахыг хүсдэг маш олон хүн бий гэдэгт итгээд зоригтой урагшлаарай.

Орчлон ертөнц, гариг эрхэс бидний бодсоноос ч хурдан өөрчлөгдөж төд удалгүй хүн төрөлхтний орон зай шахагдах мөч ойрхон байгаа учир үргэлж өөрийгөө мэдлэгээр цэнэглэж ямагт түрүүлж алхах чухал цаг үе ирээд байна. Ирээдүйд харамсахгүйн тулд одооноос хичээж шинэ ондоо хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө зорилгоо тодорхойлж түүнд хүрэх санхүүгийн хөшүүргээ баталгаажуулаарай. Зорилго биелэх мөчид санхүүгийн асуудал гарвал хэцүү шүү дээ.

Жишээлбэл та олон жил хүсэж мөрөөдсөн сургуульдаа тэтгэлэгээр суралцах боллоо гэж бодъё. Сургалтын төлбөр асуудалгүй ч эхний ээлжинд хүний нутагт хөлөө олтлоо амьдрах мөнгө, байр, тийзний зардал гээд багагүй мөнгө хэрэг болно. Энэ үед танд хуримтлал л тус болно. Мөрөөдлийн хаалганыхаа босго дээрээс буцах хамгийн гунигтай шүү дээ. Тиймээс яг өнөөдрөөс зорилгодоо хүрэх, мөрөөдлөө биелүүлэх хуримтлалтай болоорой. Танд амжилт хүсье!

Дашрамд дурдахад Голомт банкны Үндэсний хуримтлалын хөтөлбөр банк санхүүгийн салбарын хамгийн өндөр урамшууллыг олгодог бөгөөд шинэ оны эхний өдрүүдэд зорилгоо биелүүлэх хуримтлалын данс нээлгэсэн хүн бүрт сугалаа сугалуулж азтан болох боломжийг олгож байна лээ шүү.

GoGo Facebook Хуудас
 
 
Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3184 санал өгсөн байна.

Дээшээ