Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр УИХ-ын даргад өргөн барилаа.
Хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын үйл ажиллагаа гацаанаас гарч, нийгэм, эдийн засгийн хүлээгдэж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, хууль дээдлэх ёс бэхжих зэрэг эерэг үр дагавар бий болно гэж хууль санаачлагч үзсэн талаараа танилцуулгадаа дурдсан байна.
УИХ-ын дарга М.Энхболд “Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хүлээн авсан. Ажил үүргийн хуваарийн дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн дагуу хэлэлцээд шийдэх учиртай” гэсэн юм.
З.Энхболд: ЕРӨНХИЙЛӨГЧ ГАЦААГ АРИЛГАХ ГАРЦЫГ ГАРГАЛАА
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хуулийн төслийг өргөн барьсныхаа дараа хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ,
-УИХ-ын дарга М.Энхболд өмнө нь өгсөн ярилцлагадаа “Хуулийн дагуу ажлаа өгөхөд бэлэн” гэдгээ хэлсэн. Иймд Ерөнхийлөгч шинэ хууль санаачлан, үүсээд буй гацааг арилгах гарцыг гаргалаа. Өргөн барьсан хуулийн төсөлд УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын даргыг томилдог, чөлөөлдөг байх талаар тусгасан. Түүнээс огцруулах биш юм шүү. Энэ тохиолдолд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт шаардлагатай.
Энэ хуулийн төслийг нэн даруй буюу өнөөдөр Төрийн байнгын хороо, дараа нь УИХ-ын чуулганаар хэлэлцэх нь зөв. УИХ нийт 76 гишүүнтэй. Хэрэв 39 гишүүн энэ төслийг дэмжвэл УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлнө. Ерөнхийлөгч маргалдаж буй талууд эв зүйгээ олж, ажлаа явуулах ёстой гэсэн байр суурьтай байна гэсэн юм.
Ц.Цолмон: ӨЧИГДӨР ЗАРИМ ЗҮЙЛ ДУТУУ БАЙСНЫГ ХАНГУУЛСАН
Өчигдөр хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэний дараа УИХ-ын даргад өргөн барих гэсэн боловч хүлээн аваагүй. Тэгвэл энэ талаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон дараах мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм.
Тэрбээр “Хуулийн төсөл боловсруулсан хүн эхлээд Тамгын газарт хандана. Тамгын газар гурав хоногийн дотор бүрдлийг хянадаг. Хэрвээ хуулийн дагуу шаардлага хангасан гэж үзвэл УИХ-ын даргад өргөн мэдүүлдэг. Өчигдөр зарим зүйл дутуу байсан. Жишээлбэл, хуулийн төслийг заавал файлаар авч parliament.mn сайт дээр нийтэлж, иргэдэд танилцах боломжийг олгодог. Тиймээс зарим зүйл дутуу байсан учир бүрдлийг нь хангуулсан.
УИХ-ын Тамгын газарт олон жил ажилласан, туршлагатай хуульч мэргэжлийн хүмүүс байдаг. Эдгээр хүн хуулийн төслийг шаардлага хангасан гэж үзвэл өргөн барьдаг журамтай. Хуулийн төсөл өргөн барьсны дараа Байнгын хорооны дарга УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэх эсэх саналаа ярьдаг. Даргын зөвлөлийн гишүүд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзвэл тухайн долоо хоногт хэлэлцэх асуудлын дараалалд оруулна. Ингэснээр УИХ-ын чуулганд танилцуулагддаг.
Гишүүд санал гаргавал дараалалд нь өөрчлөлт ордог хуультай. Энэ дагуу л явагдана. Нэгэнт хуулийн төсөл өргөн барьчихсан бол хэлэлцэх нь УИХ-ын ажил. УИХ-ын даргын зүгээс энэ хуулийн төслийг яаралтай хүлээж авах нь зөв. Гадаа хүмүүс жагслаа. УИХ-ын чуулган ч хуралдах боломжгүй байна. Нэгэнтээ хуулиар энэ асуудал яригдаад хэлэлцэгдээд явбал хуулийн дагуу шийдэх нь зөв гэсэн байр суурьтай байна" хэмээсэн юм.
Д.Эрдэнэбат: ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БҮТЭН ХЭЛЭЛЦЭЭД ЯВАХАД ЭНЭ ХУУЛЬ БАТЛАГДАХ БОЛОМЖТОЙ
Хуулийн төсөл өргөн барьсантай холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас ямар байр суурьтай байгааг нь сонирхлоо. Тэрбээр, “Хуульгүйгээр хийж байгаа бүх зүйл төрийн эрхийг хууль бусаар авах гэж байгаатай ижил сонсогдоод байна. АН-ын хувьд эрх зүйт төрөө хүндэлж өнөөдрийг хүртэл хууль сахих үүргээ биелүүлж, хуралд оролцоод явж байна. Харамсалтай нь олон долоо хоног төрийн ажил гацлаа.
Эндээс гарах хоёр л гарц байна гэж харж байна. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүдийн саналаар өөрөө огцрох. Үүнийг ард түмний хүсэн хүлээж байгаа зүйл мөн болов уу гэж бодож байна. Энэ асуудлыг бид Даваа гарагт бүлгийн хурлаараа ярилцана.
Хоёрдугаарт, энэ өргөн барьсан хуулийн асуудал. Их хурлын дарга сая хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хуулийн төслийг шилжүүллээ гэж мэдэгдсэн. Ирэх долоо хоногт мөн энэ асуудлыг бүлгээрээ хэлэлцэж шийдвэрээ гаргана. Ирэх долоо хоногт бүтэн хэлэлцээд явахад энэ хууль батлагдах боломжтой” гэв.
Д.Тогтохсүрэн: ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХЭД ГИШҮҮД БҮРЭН ОРОЛЦОНО
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнөөдрийн УИХ-ын чуулганаас завсарлага авсан. Тэрбээр хуулийн төсөлтэй холбоотойгоор дараах тайлбарыг өглөө.
Д.Тогтохсүрэн, “МАН-ын бүлгийн үйл ажиллагаатай холбоотойгоор УИХ-ын чуулган гацаж байна. УИХ-ын 40 гишүүн УИХ-ын даргыг огцрох нь зүйтэй гэж үзэж хурал удирдах ёс зүйн эрхгүй гэсэн шийд гаргаж хурлыг бойкотолж байна. Үүний үндсэн шалтгаан нь улс төрийн шаардлагын үүднээс тавьж буй асуудал. Түүнээс гишүүн хувиараа хуралдаа ирэхгүй байгаа асуудал огт биш.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын тухай хууль, УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хоёр хуулийн төслийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ. Тус хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүд бүрэн оролцоно гэж байна. Уг хуулийн төсөлтэй холбогдуулж МАН-ын бүлэг нэг дэх өдөр хуралдаж нэгдсэн шийдэлд хүрэх шаардлага байгаа учраас УИХ-ын нэгдсэн хуралдаанаас завсарлага авлаа” гэсэн юм.