Технологийн ертөнцийн томоохон арга хэмжээнүүдийн нэг CES энэ долоо хоногт тохиож байгаа билээ. Энэхүү арга хэмжээний үеэр автомашинаас эхлээд гоо сайхны салбарт технологийн дэвшил бүхий бүтээгдэхүүн үйлчилгээ шинээр танилцуулдаг. Тэгвэл арга хэмжээний эхний өдөр танилцуулсан нэгэн бүтээгдэхүүнийг онцолъё.
Энэ бол L’Oreal компани болон эрдэмтэн Жон Рожерс нарын хамтран бүтээсэн хурууны лентээс жижиг хэмжээтэй, арьсны эрүүл байдлыг хэмжигч “My Skin Track pH” наалт юм.
Арьсны хүчиллэг болон шүлтлэг байдлын тэнцвэрийг pH гэх нэгжээр хэмждэг бөгөөд эрүүл арьсны pH нь 4.5-5.5 хооронд байх ёстой. Харин үүнээс их эсвэл бага байвал асуудал байна гэж үздэг.
My Skin Track pH наалтыг гаран дээрээ 15 минут наахад арьсны өнгөн давхаргын шүлтлэгийн хэмжээг тодорхойлдог байна. Ийм төрлийн бүтээгдэхүүнүүд хэд хэд байдаг ч үүн шиг жижиг хэмжээтэй байдаггүй гэнэ.
Наалтыг 15 минутын турш байлгасны дараа тусгай аппаар зургийг нь авах бөгөөд наалтны голд байх хэсгийн өнгөн дээр тулгуурлаж, тус апп таны арьс хэр зэрэг эрүүл байгааг харуулдаг байна. Мөн тэрхүү дүгнэлт дээрээ үндэслэн танд L’Oreal-ын арьс арчилгааны бүтээгдэхүүнээс санал болгодог ажээ.
Эх сурвалж: Engadget