Технологийн ертөнцийн томоохон арга хэмжээнүүдийн нэг CES энэ долоо хоногт Лас Вегас хотноо зохиогдож байна. Энэхүү арга хэмжээний үеэр автомашинаас эхлээд гоо сайхны салбарт ч технологийн дэвшил бүхий бүтээгдэхүүн үйлчилгээ шинээр танилцуулагддаг юм. Тэдгээр бүтээгдэхүүн үйлчилгээнээс онцлон хүргэж байна.
Амьд хөгжмийн тоглолт, үзэсгэлэн зэрэг олон нийтийн арга хэмжээний үеэр бие биенийгээ олоход хүндрэлтэй байдаг. Тэгвэл LynQ компанийн бүтээсэн луужин хойд зүгийг бус таны найзуудын байршлыг заах болно.
Дээд тал нь 12 хүн хоорондоо холбогдож болох бөгөөд гурван өдөр баталгаатай ажиллах боломжтой аж. Луужинг ашиглахын тулд зөвхөн GPS байхад л хангалттай учир зөвхөн хотод бус хөдөө ч мөн ашиглах боломжтой. Ажиллах зай нь ойролцоогоор 10 км бөгөөд хэрэв хүсвэл хэрэглэгч өөрийн гэрийг луужин дээрээ тохируулж болно.
CES дээр олны анхаарлыг татсан уг бүтээгдэхүүний хоёр ширхэг нь 209 ам.долларын үнэтэй аж.
Эх сурвалж: Gizmodo