ТҮҮХЭН ЗУРГУУД 27: Богд гэгээний хурдны морь унаач хүүхдүүд

Түүхч С.Чулуун

2019-01-09 10:15 GMT+8

Ховор зургийн буландаа өөрийн эрхлэн гаргаж буй түүхэн гэрэл зургийн цуврал болох “Монгол орон Монголчууд” номд орсон гэрэл зургуудаас нийтэлж байна. 

ОХУ-ын Санкт-Петербург хот дахь нэгдүгээр Петр хааны байгуулсан Оросын шинжлэх ухааны академийн Хүн судлал, угсаатны зүйн Хүрээлэн /Кунсткамер/-гийн сан хөмрөгт хадгалагдаж буй гэрэл зургуудыг хэвлэх, нийтлэх эрхийг авсан юм.

Оросын Шинжлэх ухааны академийн Хүн судлал, Угсаатны зүйн музей Күнсткамер нь  1714 онд Их Петр хааны үндэслэн байгуулсан Оросын эртний музей болох Эзэн хааны кунсткамерийн үргэлжлэл юм. XVIII зуунаас эхлээд Монгол улсаас төрөл бүрийн зүйлс Кунсткамерт ирдэг болж, уг музейн монгол фонд үүссэн боловч тодорхой шалтгааны улмаас хөмрөгт Монголтой холбоотой хуучны зургууд зөвхөн XIX зууны төгсгөл үеэс л орж иржээ.

"Энэхүү цуглуулгад байгаа гэрэл зургууд XIX зууны 70-аад оноос манай үеийг хүртэлх хугацааны монголчуудын уламжлалт соёлыг мэдрэх боломж олгож байна. Манай музейд Монголын янз бүрийн бүс нутгуудад авсан, Монголын анхны зургууд бий болсон үеийн гэрэл зургууд ерөнхийдөө бүгд бий" хэмээн Оросын ШУА-ийн Хүн судлал, угсаатны зүйн музейн (Кунсткамер) захирал Түүхийн ухааны доктор Ю.К.Чистов номын өмнөх үгэнд онцолсон байна.

XIX зууны хоёрдугаар хагаст Оросын аялагч-гэрэл зурагчин, худалдаачдын Монгол оронд ирэх үедээ хальснаа буулгасан түүхэн ховор зургуудыг “Монгол орон Монголчууд” цуврал номд анх удаа нийтэлснийг хүргэж байна.


Жич: Энэхүү ном нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан бөгөөд зургуудыг зөвшөөрөлгүйгээр хувилан олшруулах, бусад зорилгоор ашиглахыг хориглоно.  

Монгол орон. Богд гэгээний хурдны морь унаач хүүхдүүд. XX зууны эхэн.

Монгол орон. Чавганц нар. XX зууны эхэн.

Монгол орон. Богд гэгээний морь унаачид. XX зууны эхэн.

Монгол орон. Бороонд цохиулж байгаа хүмүүс. XX зууны эхэн.

Монгол орон. Морины уяаны ерөнхий байдал. XX зууны эхэн.

Монгол орон. Морины уяаны ерөнхий байдал. XX зууны эхэн.

 Монгол орон. Морьтнууд. XX зууны эхэн.

Монгол орон. Морьтнууд. XX зууны эхэн.

Богд гэгээний хурдны морь унаач хүүхдүүд. XX зууны эхэн.

 Монгол орон. Хошууны морь унаачид. XX зууны эхэн.

GoGo Facebook Хуудас
 
 
Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3648 санал өгсөн байна.

Дээшээ