Та Канад улсад ажиллаж, амьдармаар байна уу? Канадын засгийн газар ирэх гурван жилийн хугацаанд нэг сая гаруй цагаач хүлээн авах тухай төлөвлөгөөг зарлажээ.
Тодруулбал, Канад улс 2019-2021 оны хооронд 1,080,000 гаруй тогтвор суурьшилтай амьдрах цагаачид хүлээн авахаар төлөвлөж байгаа хэмээн тус улсын цагаачлалын газрын сайд Ахмед Хуссэн мэдээллээ. Энэ асуудлыг Канадын засгийн газарт өргөн барих 2018 оны цагаачлалын жилийн тайланд тусгаж өгсөн байна.
Канад 2017 онд байнгын оршин суугчаар 286,000 гаруй цагаачдыг хүлээн авсан бол 2021 онд хамгийн их буюу 370,000 цагаач хүлээн авахаар төлөвлөжээ.
2019-2021 ОНЫ ЦАГААЧЛАЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Цагаачдыг хүлээн авах нь Канадын эдийн засгийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм. Мөн цагаачдын дундаж наслалт залуу байснаар тус улсын хүн амын асуудалд хувь нэмэр оруулж, ажиллах хүчний хомсдлыг нөхөх ач холбогдолтой.
Тус улсад насжилт ихсэж, төрөлтийн тоо багасаж байгаатай холбогдуулан цагаачдын тоог өсгөх шийдвэр гаргажээ.
Канадын цагаачлалын газраас гаргасан тайлангаас үзэхэд тус улсад амьдарч байгаа иргэдийн тавны нэг нь улсаасаа өөр газар төржээ. Мөн тус улс 1990 оноос хойш зургаан сая гаруй цагаачыг эх орондоо хүлээн авсан байна.
Эх сурвалж: Business insider