МАНАН дэглэмийн эсрэг эсэргүүцлийн цуглаан 12.30 цагийн орчимд Төв талбайд эхэллээ.
Цуглааныг зохион байгуулагч УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нараас гадна Ардын уран зохиолч Т.Галсан, Хөдөлмөрийн баатар, геологи- эрдэсзүйн ухааны доктор Б.Хурц нар ахмадуудыг төлөөлж үг хэлэв.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Улаанбаатар хот, 21 аймгаас иргэд жагсаалыг дэмжин оролцож байна. Мөн Австрали, Швед, Швейцарь, Бельги, БНСУ, ОХУ зэрэг гадаадад суугаа монголчууд МАНАН дэглэмийн эсрэг энэ тэмцлийг дэмжин, цахим орчинд дуу хоолойгоо илэрхийлж байна. Бидний өмнөх жагсаалыг 1990 оноос хойших хамгийн олон хүн хамарсан, хоёр дахь түүхэн жагсаал хэмээн гаднын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн.
УИХ-ын дарга М.Энхболд огцрохгүй гэж байсан бол өнөөдөр өөрийгөө огцруулах асуудлыг хэлэлцэх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж гарын үсэг зурлаа. Монголын ард түмэн байгалийн баялгаа тэгш хүртэх, шударга ёсыг тогтоохын төлөө энд цуглаад байна.
Өнөөдөр Монголын хүн амын 30 хувь буюу 3 хүн тутмын нэг нь нэн ядуу байна. Банкны хадгаламжийн 98 хувийг цөөхөн хүн эзэмшдэг. Монголын ард түмэн тэдний хадгаламжийг өсгөхийн төлөө ажиллаж байна. Та бид авлигын гав гинжийг таслахаар, МАНАН дэглэмийг нураахын төлөө хуран цуглаад байна. Монгол хүн баялагтаа эзэн байхын төлөө, баялгийн сан байгуулахын төлөө хуран цуглаад байна. МАНАН тогтолцооны хамгийн том авлигач М.Энхболдыг огцруулахын төлөө цуглаад байна. Энэ бүхнийг устгаж, шинэ 25 жилийн хөгжлийн түүхийг шинээр бичихээр хуран цуглаад байна. Бид хууль бус үйлдлийг нүд цавчилгүй хардаг хүчтэй иргэний нийгмийг бүрдүүлжээ.
Цаашид энэ хүнийг огцруулаад зогсохгүй, баялагтаа эзэн байхын төлөө үргэлжлүүлэн тэмцэх болно гэв.
12 сарын 27-ны жагсаалаас хойш хоёр дахин олон хүн төв талбайд цуглаад байна хэмээн цуглааныг зохион байгуулагчид чанга яригчаар зарлаж байна.
Ардын уран зохиолч Т.Галсан: Өвгөн би өнөөдөр дулаан өрөөндөө эмгэнийхээ цай, эрүүний шөлийг уугаад сууж байх ёстой хүн. Одоо би насны намартаа 90-ийн босго давах насандаа яваа хүн. Ахмад насны төлөөлөл болж, хүрээд ирлээ. М.Энхболд оо, хэрвээ чи төрийн хүн гэж өөрийгөө боддог бол суудлаасаа огцор оо. Өнөөдөр ард түмэн чамайг улс орны хөгжлийн замд тээглэсэн бул хар чулуу гэж үзэж байгаа учир төв талбайд цуглаад байна. М.Энхболд, чи огцор оо. Зөв замдаа ороосой гэж хүсэж байна.