GoGo.mn сайт 2007 оноос хойш уншигчдадаа үйл явдлын мэдээг шуурхай дамжуулж, асуудал хөндсөн нийтлэл, сонирхолтой ярилцлагуудыг бэлтгэн хүргэсээр байна. Монголын хамгийн олон уншигчтай, хамгийн их хандалттай сайт болох GoGo.mn сайт уншигчдадаа мэдээг илүү хялбар хүргэх зорилгоор сайтынхаа загварыг дахин шинэчиллээ.
Бид та бүхэнд шинэчилсэн, альфа хувилбараа өнгөрсөн сарын эхээр танилцуулсан. Тэгвэл одоо бета буюу хөгжүүлэлтийн дараагийн хувилбарт шилжсэнээ мэдээлэхэд таатай байна.
ЭНД ДАРЖ шинэ хувилбартай танилцан, нэмэлт үйлдлүүдийг туршаарай.

Бид өдөр бүрийн 16 цагт уншигчдадаа маргаашийн цаг агаарын мэдээг хүргэдэг. Шинэ хувилбарт цаг агаарын мэдээг дараах байдлаар харуулна. Та оршин сууж буй аймгийн нэрээ Цагаан толгойн үсгийн дарааллаар хайж олоод, мэдээллийг илүү дэлгэрэнгүй авах боломжтой. Мөн газрын зураг дээрээс цаг агаарын мэдээг давхар харах боломжтой.

Бид өдөр бүр 11.00, 16.00 цагт гадаад валютын ханшийн мэдээллийг тогтмол шинэчлэн сайтдаа байршуулдаг. Америк доллар, юань, воннын ханшид ямар өөрчлөлт гарсныг тухай бүрт нь ажиглан, ажил хэрэгтэй ашигладаг олон уншигч бий. Тэдгээр уншигчдадаа зориулан гадаад валютын хэсгийн загварыг дараах байдлаар шинэчиллээ.

Удахгүй Сар шинийн баяр болно. Шинийн нэгний өглөө монгол хүн бүр мөрөө гаргаснаар баяраа эхлүүлдэг заншилтай. Хэн, хаашаа, хэрхэн мөрөө гаргах зөвлөгөөг Зурхай хэсгээс унших боломжтой. Та эхлээд жилээ сонгон, дараа нь төрсөн оноо сонгоход л хангалттай. Бид та бүхэнд шороон гахай жилийн мөр гаргах мэдээллийг Битүүний өдөр хүргэнэ.
Өрнийн зурхайг шимтэн уншдаг уншигчдадаа зориулан орд, тухайн ордын бэлгэ тэмдгийг хамтад нь харууллаа. Ингэснээр та өөрийн ордыг хялбархан олж, мэдээллээ шуурхай авах юм.

БЕТА ХУВИЛБАР ГЭДЭГ НЬ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ?
Энэ хувилбарт төслийн төлөвлөсөн хөгжүүлэлтийн ажил бүтэн дууссан байдаг. Гэвч хэрэглээнд бүрэн нийцэж байгаа эсэхийг шалгах зорилгоор бета хувилбарыг гаргадаг. Ингэснээр зарим жижиг алдаа, тооцоолоогүй хэсгүүдийг илрүүлэн засварладаг юм. Эдгээр дамжлага системийн жижиг томоос хамааран, нэг сараас хэдэн жил ч үргэлжилдэг. Жишээ нь, Google компани Gmail үйлчилгээг 2004 оноос хөгжүүлж эхэлжээ. Таван жилийн турш БЕТА хувилбарыг туршсаны эцэст 2009 онд Бүтэн хувилбарыг нэвтрүүлсэн юм.
Бүтэн хувилбар нь хэрэглээнд нэвтрэхэд бүрэн болсон хувилбар. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдийн гарт хүрсэн, хөгжүүлэгч багийн хүрэхийг тэмүүлсэн цэг юм. Бүтэн хувилбар гарснаас хойш хэвийн үйл ажиллагааг хангах ажил эхэлнэ. Хэрэглээг байнга хянах баг хичээн ажилладаг юм.
Google Gmail үйлчилгээг 2004 оноос хөгжүүлж эхэлжээ. Таван жилийн турш БЕТА хувилбарыг туршсаны эцэст 2009 онд Бүтэн хувилбарыг нэвтрүүлсэн юм.
Бид арван хоёрдугаар сарын эхээр альфа хувилбараа танилцуулснаас хойш нийт 104 саналыг уншигчдаас хүлээн авлаа. Хэт цайвар өнгөтэй тул нүд ядрааж байна гэсэн саналыг олон уншигч ирүүлсэн. Иймд суурь өнгөө саарал болгон өөрчилж, цагаан өнгөний ялгарлыг улам тодруулав. Мөн текстийн хэмжээ жижиг байна гэсэн саналын дагуу хэмжээг томруулав. Уншигчид ШИНЭ МЭДЭЭ-ний багана нарийхан байна, шинэ мэдээг дарааллынх нь дагуу уншихад төвөгтэй байна гэсэн тул дэлгэцийн баруун талын энэ баганыг өргөсгөв. Энэ мэтчилэн уншигчийн хэрэглээг хялбаршуулах зорилготой хөгжүүлэлт одоо ч үргэлжилж байна. Энэ нь тасралтгүй үйл явц юм.
Та Gogo.mn сайтын шинэчилсэн хувилбарын талаарх санал бодлоо http://beta.gogo.mn хаягаар ороод САНАЛ ӨГӨХ хэсэгт бичиж, илгээгээрэй.
Бид таны саналыг сайжруулалт, хөгжүүлэлтдээ тусган ажиллах болно.