Япон улсын паспорт дэлхийд чансаагаараа дахин тэргүүлсэн тухай улирал тутам гаргадаг Хенли Паспорт Индекс /Henley Passport Index/-ийн тайланд мэдээлжээ.
Тус индекс нь Олон улсын Агаарын Тээврийн холбооноос өгсөн мэдээлэлд тулгуурлан улс орнууд хэдэн оронд визгүйгээр зорчих эрхтэйг тооцон гаргаж, олон улсын зэрэглэлийг тогтоодог аж.
Уг тайлангаас үзэхэд Япон улсын иргэд дэлхий даяар 190 чиглэлд визгүйгээр зорчих боломжтой болсноор дэлхийн хамгийн хүчирхэг паспорттой орноор дахин шалгарлаа.
Тус жагсаалтын эхний гурван байрыг Азийн орнууд эзэлсэн байна. Япон улсын араас 189 оронд визгүйгээр зорчих эрхтэй Сингапур болон Өмнөд Солонгос улс оржээ. Герман, Франц улсын иргэд 188 чиглэлд тус тус урьдчилан виз авах шаардлагагүй бөгөөд гуравдугаар байранд жагсав.
Тус тайланд дурдсанаар Монгол улсын иргэд 61 оронд виз авахгүйгээр зорчих боломжтой бөгөөд манай паспорт олон улсын зэрэглэлээр 79-дүгээр байранд орсон байна.
Паспорт нь олон улсын зэрэглэлээр эхний аравт орсон улс орнууд
- Япон- 190 чиглэл
- Сингапур, Өмнөд Солонгос- 189 чиглэл
- Герман, Франц- 188 чиглэл
- Дани, Финлянд, Итали, Швед- 187 чиглэл
- Испани, Люксембург- 186 чиглэл
- Норвеги, Их Британи, Австри, Нидерланд, Швейцарь, Америк, Португал- 185 чиглэл
- Бельги, Ирланд, Канад, Грек- 184 чиглэл
- Чех- 183 чиглэл
- Мальт- 182 чиглэл
- Австрали, Шинэ Зеланд, Исланд-181 чиглэл
Эх сурвалж: CNN