-ҮЗЭЛ БОДОЛ-
Жилд 120 монгол хүүхэд агаарын бохирдлын улмаас хорвоогоос буцаж байна.
Энэ бага тоо юу?
Энэ тоо 2020 он гэхэд хэд дахин өндөр болох магадлалтай.
120 бяцхан зүрх цохилохгүй, 120 айл уй гашууд автсаар жил жилийг ардаа орхиж байна. Энэ тоо 2020 он гэхэд хэд дахин өндөр болох магадлалтай. Гэвч энэ бол шууд нөлөөлөл. Дам нөлөөллөөр хэчнээн хүүхэд хожмын өдөр уушгины хорт хавдраар хорвоог орхихыг судалж гаргасан тоо байхгүй.
Нэг жилийн дотор л 40 хүүхэдтэй цэцэрлэгийн гурван ангийн хүүхдүүд бүхэлдээ амиа алдан эзгүйрнэ...
Тавхан жилийн дотор бүтэн цэцэрлэг дээр бөмбөг дэлбэлсэн мэт бяцхан хүүхдүүд энэ хорвоог орхин одно...
Өнөөдөр байдал иймдээ тулчихаад байхад үе үеийн Байгаль орчны асуудлыг хариуцсан сайд нар чухам юу хийв ээ?

Үе үеийн хотын дарга нар дорвитой ямар арга хэмжээ авсан бэ?

Үнэндээ утаагүй зуух, сайжруулсан түлш, цахилгааны хөнгөлөлт гэх мэт ойр зуурын, ядмаг, алсын хараагүй бодлого явуулсаар өнөөдрийг хүрчээ.
Тэдний хэн нь ч УТААГ БУУРУУЛААГҮЙ.
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2016 онд Улсын төсөв, Цэвэр агаар сангийн хөрөнгөөр 164,1 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 153,3 сая америк долларыг зарцуулжээ. Ойролцоогоор 600 гаруй тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан ч агаарын бохирдол 6 хувиар ч буурсангүй.
Хамгийн гунигтай нь өнөөдөр ч бидэнд ямар ч төлөвлөгөө алга.
Агаарын чанарын индекс 500+ заасан тохиолдолд иргэн, байгууллага аж ахуйн нэгж, төр засгийн удирдлагууд, орон нутгийн удирдлагууд ямар алхам хийх нь хэнд ч тодорхойгүй. Нарийн ширхэгт РМ 2,5-ын хүлцэх дээд хэмжээ 50 мкг/м3-аас даруй 10, 20 дахин их болсон ч хэн, юу хийх талаарх ямар ч ойлголт, дүрэм журам, заавар чиглэл байхгүй.
Таван жилийн дараа агаарын бохирдлыг хэдэн хувь бууруулах талаар хэний ч амнаас гарахгүй, арван жилийн дараа хүүхдүүдийн эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөлөл бий болох талаар хэн ч ярихгүй байна.
2000 оноос хойш өнөөдрийг хүртэл ажилласан, ажиллаж байгаа сайд, дарга нарын хэн нь ч агаарын бохирдлыг бууруулах ажлаа хийсэнгүй.
Цаашид хэчнээн хүүхдийн амь насыг хохироож байж тэд ажиллах вэ?
Жич: Агаарын бохирдлын улмаас жилд 120 хүүхэд амиа алддаг болохыг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судалгааны баг АНУ-ын Беркелей дэх Калифорнийн их сургууль, БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн судлаачидтай хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй байдлыг судалсан судалгааны дүндээ танилцуулсан болно.