Узбекистан улсад энэ оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс 45 улсын иргэд 30 хоногийн турш визгүй зорчих боломжтой болсон талаар Gazeta сайт мэдээллээ.
Тэдгээр улсын дунд мөн Монгол Улс багтсан байна. Энэ талаар Монгол Улсын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад "Одоогоор албан ёсны мэдээлэл алга байна. Албан ёсны шийдвэр гарсан тохиолдолд мэдээлэх болно" гэлээ.
Энэхүү шийдвэрийг Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиёевын “Бүгд Найрамдах Узбекистан улсын аялал жуулчлалыг хурдацтай хөгжүүлэх нэмэлт арга хэмжээ”-нд тусгасан байна.
Өнгөрсөн оны хоёрдугаар сард Израиль, Индонез, Өмнөд Солонгос, Малайз, Сингапур, Турк, Япон улсын иргэд Узбекистанд 30 хоног визгүй зорчих боломжтой тухай зарлигт Ерөнхийлөгч гарын үсэг зурсан байна. Харин гуравдугаар сард энэ жагсаалтад Тажикистан, аравдугаар сард Францыг нэмжээ.
Мөн өнгөрсөн долоодугаар сараас 16 хүртэлх насны гаднын иргэдэд визгүй зорчих, дамжин зорчиж буй 101 улсын зорчигчид 5 хоног визгүй зорчих боломжийг олгосон байна.
Визний болон тус улсад баримтлах бусад дүрэм журмуудаа хөнгөлөхийн зэрэгцээ дэд бүтцийн хөгжил, аялал жуулчлалын чадвараа нэмэгдүүлснээр тус улс гаднаас ирэх гаднын иргэдийн тоог өнгөрсөн жил хоёр дахин нэмэгдүүлсэн гэнэ. Тодруулбал, 2017 онд 2,6 сая жуулчин ирсэн бол өнгөрсөн онд 5,3 сая болтлоо нэмэгдсэн талаар Ерөнхийлөгч хэлжээ.
Хоёрдугаар сарын 1-нээс Узбекистанд иргэд нь 30 хоног визгүй зорчих боломжтой улсын жагсаалт:
1. Австрали
2. Австри
3. Аргентин
4. Босни Херцеговин
5. Ватикан
6. Люксембург
7. Унгар
8. Бруней-Даруссалам
9. Грек
10. Ирланд
11. Исланд
12. Итали
13. Канад
14. Андорра
15. Лихтенштейн
16. Монако
17. Бельги
18. Дани
19. Испани
20. Нидерланд
21. Норвеги
22. Швед
23. Латви
24. Литва
25. Монгол
26. Шинэ Зеланд
27. Португали
28. Болгар
29. Кипр
30. Мальт
31. Польш
32. Сан-Марино
33. Серби
34. Словен
35. Хорват
36. Чили
37. Румын
38. Словак
39. Их Британи
40. Бразил
41. Финлянд
42. Монтенегро
43. Чех
44. Швейцар
45. Эстони