САГС: Никола Миротич эргэн ирлээ

SPS

2019-01-11 16:55 GMT+8

Улирлыг онцгой эхлүүлсэн ч шагайны гэмтлийн улмаас 12 тоглолт өнжсөн Нью Орлеанс Пэликанс багийн гол оноо түүгч Никола Миротич өнөөдөр Кливлэнд Кавалиэрс багийн эсрэг талбайд гарлаа. Түүнийг тоглоогүй 12 тоглолтод Пэликанс 5-7 гэсэн амжилттай тоглосон бөгөөд Өрнөд бүсэд плэйоффын гадна бичигдсээр байсан юм.

12 сарын 09-нөөс хойш талбайд гараагүй Миротич өнөөдөр Кавалиэрсийн эсрэг 17 оноо авч, 4 холын шидэлт амжилттай болгон 54.%-тай довтолсон бөгөөд Нью Орлеанс Пэликанс үндсэн цагт 140:124 харьцаатай ялалт байгуулж улирлын 20 дахь хожлоо авлаа. Мөн 20 хожилд хүрсэн Өрнөд бүсийн 12 дахь баг боллоо.

Энэ улиралд Никола Миротич карьерынхаа хамгийн их 17.4 оноо, 9.2 самбар дунджилж мөн 45.2%-тай довтолж байна. Нью Орлеанс Пэликанс 20 хожил 22 хожигдолтойгоор Өрнөд бүсийн 12-р байранд бичигдэж байна.

П.Хатансайхан

GoGo Facebook Хуудас
 
 
Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3644 санал өгсөн байна.

Дээшээ