Энэ даваа гарагаас эхлэн улс төрийн үйл явдлууд ар араасаа хөвөрч байна. Олон долоо хоног завсарласан УИХ-ын чуулган хуралдаагүй ч байнгын хороод хуралдан, шийдвэр гаргасаар байна.
Өнөөдрийн онцлох үйл явдал нь “МАНАН бүлэглэл”-ийг эсэргүүцсэн, тайван жагсаал юм. Жагсаал 12.30 минутын үед эхэлж, 16.00 цагт тарав. Гэсэн ч жагсаалыг зохион байгуулагчид өлсгөлөн зарлахаа мэдэгдэж, Сүхбаатарын талбайд 50 гэр барих бэлтгэлдээ оров.
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсаны дараа мэдээлэл өгөв. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, МАН-ын бүлэг УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх асуудлыг хэлэлцээд түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэр гаргалаа. Энэ асуудлаар өнөөдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, дээрх 4 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгах боломжтой гэсэн дүгнэлт гаргасан. Бүлгийн хуралд 41 гишүүн оролцож, 97 хувийн саналаар 4 гишүүнийг бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэв.
УИХ-ын дарга М.Энхболд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал руу орохоосоо өмнө сэтгүүлчдийн асуултад хариулав. Тэрээр Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулсан, УИХ-ын гишүүдийн шаардлагыг хүлээж авахгүй гэсэн юм. Харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан, өөрийг нь чөлөөлөх хуулийн төслийг дэмжинэ гэв.
Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайдын 2016 оны тушаалаар өвлийн морин уралдаан зохион байгуулахыг тавдугаар сарын 1 хүртэл хориглосон байдаг. Энэ хугацаанд болж буй морин уралдаанд унаач хүүхэд оролцуулахгүй байх шийдвэр гарсан.
Гэтэл Н.Номтойбаяр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа энэ хугацааг нь өөрчилж өвлийн морин уралдаан зохион байгуулах хугацааг наашлуулж сар шинийн 1-нээс хойш уралдаан зохион байгуулахыг зөвшөөрөөд байсан юм. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг 2017 онд Н.Номтойбаяр сайдын тушаалыг хүчингүй болгож тавдугаар сарын 1 хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг дахин хориглолоо.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн авлигын бас нэг барамт надад бий гэдгийг та бүхэнд өмнө нь хэлсэн. Сургаар мэдээлэл өгч болохгүй. Нотлох баримт хэрэгтэй. Шинэ нисэх онгоцны буудлын төсөл 10 дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ төслийг Япон Улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байна. 125 тэрбум төгрөгийн өртгөөр газрын тос хадгалах байгууламж барьж ашиглалтад оруулахад бэлэн болсон.
Японы тал энэ байгууламжийн менежментийг хариуцахгүй гэдгээ илэрхийлсэн юм билээ. Гэтэл Засгийн газар нэг ААН-тэй л шууд гэрээ хийх эрхийг 2018 оны долдугаар сарын 9-ний Засгийн газрын хуралдаанаас гаргажээ. Ингээд үүнээс 14 хоногийн дараа буюу долдугаар сарын 23-ны өдөр Ерөнхий сайд тухайн ААН-ээс 500 сая төгрөгийг бэлнээр авсан гэв.