ХҮН БҮР ХУУЛИЙН ӨМНӨ ТЭГШ ЭРХТЭЙ гэдэг Үндсэн хуулийн заалт биелэх эсэхийг өнөөдөр харна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч О.Ариунбилэг

2019-01-11 10:50 GMT+8

“УИХ гишүүд, сайд нар ЖДҮ-гээс бидний боломжийг хулгайлж гэнэ ээ” гэх үгс нь яван явсаар “Жидүүчин” болон товчлогджээ. Жидүүчин гэдэг үгийн “жидүү” гэх үндсийг толь бичгээс хайн уншвал “зэвүүцэл, эгдүүцэл төрүүлсэн” гэх утгатай байх аж.

Юун түрүүнд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сантай холбоотой 4 баримтыг хүргэе:

  1. Засгийн газар 29 тусгай сантай. Түүний нэг бол ЖДҮ буюу Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/ 2009 онд ХХААХҮЯ-ны дэргэд байгуулагдсан.
  2. ЖДҮ-ийг хөгжүүлэх сан нь жилийн 3 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай, 50 саяас 2 тэрбум төгрөг хүртэлх зээлийг олгодог.
    ЖДҮ-ийг хөгжүүлэх санг тусламж хандив, гадны зээл, сангийн үйл ажиллагааны орлого, зээлийн төлөлт хамгийн гол нь ихэнх нь улсын төсвөөс санхүүжүүлдэг. Тэгэхээр УИХ-ын гишүүд, сайд нар маань бидний татварын мөнгөөр л бизнес эрхлээд байж шүү дээ.
  3. Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл хүсэгчдийн хүсэлтийг хүлээн авч, шалгаруулдаг 7 хүний бүрэлдэхүүнтэй хороо байдаг. Хөдөө аж ахуйн яамны сайд энэ хороог байгуулах бөгөөд 1 гишүүн нь иргэний нийгмийн төлөөлөл байна. Үлдсэн 6 гишүүн нь хэн байхыг сайд шийднэ. Эдгээр гишүүдийн 4 нь байхад хорооны хуралдаан хүчин төгөлдөр байна. Тэгэхээр иргэний нийгмийн нэг төлөөлөл байх эсэх нь үнэндээ бол чухал биш.
  4. 2009 оноос хойш 7,536 зээлдэгчид  835 тэрбум төгрөгийн зээл олгожээ.

Манай улсад үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг 78 мянган аж ахуйн нэгж бий. Үүний 60,330 нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид. Эдгээрт 900 гаруй мянган хүн ажиллаж байгаа нь манай нийт ажиллах хүчний 43 хувь юм. ЖДҮ-ийн салбарын ДНБ-нд эзлэх хувь 17.6 хувь. Ингээд бодвол энэ бол одоогийн байдлаар чамлахааргүй амжилттай, цаашид төрөөс багахан дэмжлэг үзүүлчихвэл хөгжиж болмоор салбар билээ.

Даанч бизнес эрхлэгчид маань банкны өндөр хүүнд нуруугаа нухлуулсаар өдийг хүрчээ. Гэтэл тэдэнд хүрэх ёстой байсан зээлийг “мэдээлэлд ойр” эрхмүүд авчихсан нь харамсалтай.

ЖДҮХС-ААС ЗЭЭЛ АВСАН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУД

Дараах өндөр албан тушаалтнууд өөрсдийнх нь хамаарал бүхий этгээдүүд зээл авсан гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрч, хэвлэл мэдээллийн байгууллагуудад ярилцлага өгсөн билээ. Үүнд:

УИХ-ЫН ГИШҮҮН:

ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ

ЗЭЭЛ АВСАН КОМПАНИ

ХАМААРАЛ

ӨГСӨН ТАЙЛБАР

ХҮЛЭЭСЭН ХАРИУЦЛАГА

1.

Н.Оюундарь

800 сая

“Рэд стар клуб” ХХК

Хүү

“Манай хүүгийн компани. Буцаагаад төлчихнө”

Байхгүй

2.

Н.Учрал

950 сая

“Хүннү” ХХК

Аав

“Манай аавын компани. Буцаагаад төлчихнө”

Байхгүй

3.

Ж.Энхбаяр

1,9 тэрбум

“Газар буудай” ХХК

Дүү

ЖДҮХС-аас зээл авч бухимдуулсанд уучлаарай.

Байхгүй

4.

Б.Батзориг /ХХАХҮ сайд/

3 тэрбум

 “Тээвэр ачлал” ХХК

“Наму дэвжих” ХХК

Эхнэр

“Надад болон манай эхнэрт тийм компани байхгүй. Гүтгэлэг. Хэнийх ч юм мэдэхгүй” “Ээжээсээ, монголын ард түмнээс уучлалт гуйя”

Сайдаас огцорсон

5.

Х.Болорчулуун

950 сая

“Дорнод гурил” ХХК

ХОМ-т тусгаснаар өөрийн эзэмшлийнх

Би тэр компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй.

Байхгүй.

6.

Г.Солтан

950 сая

“Монгол шаазан” ХХК

ХОМ-т тусгаснаар өөрийн эзэмшлийнх

Би зээл авахад нөлөөлөөгүй болохоор уучлалт гуйхгүй.

Байхгүй.

7.

Я.Содбаатар

2 тэрбум

“Эпато анарваан” ХХК

“Ти Си Эм” ХХК

ХОМ-т тусгаснаар өөрийн эзэмшлийнх

“Манай эхнэр найзуудтайгаа нийлж байгуулсан юм билээ. Эхнэр маань үйл ажиллагаанд нь оролцохгүй удаж байгаа. Компаниас нь асуу”

Байхгүй.

8.

О.Батнасан

950 сая

Топкондитер ХХК

Дүү

“Монгол Улсад хэрэгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Зээлээ графикийнх нь дагуу төлнө”

Байхгүй.

9.

Б.Ундармаа

700 сая

“Доктор МЭИК” ХХК,

Хувьцаа эзэмшигч

Ташаа мэдээлэл. Би ямар ч хувьцаа эзэмшдэггүй. Залуучууд өөрсдөө төсөл бичиж оролцож, 700 сая төгрөг авсан.

Байхгүй.

10.

Г.Тэмүүлэн

700 сая

“Спа цогцолбор” ХХК

Ээж

Тайлбар байхгүй.

Байхгүй.

11.

Б.Наранхүү, Б.Саранчимэг 

800 сая

“Сингапурхэльткейр сентр ХХК”

Дүү

“Төлчихнө. Хүн чинь дэргэдээ байгаа эрдэнээ анзаардаггүй юм байна”

Байхгүй.

12.

А.Сүхбат

800 сая

“Түгээмэлтүмэнхишиг” ХХК

Дүүгийн эхнэр

“Баримтаа гаргаж ирээд, нотолгоотой юм ярь”

Байхгүй.

13.

Б.Баттөмөр

300 сая

“Мондем” ХХК

80% эзэмшдэг

Байхгүй.

Байхгүй.

14.

У.Хүрэлсүх

1,3 тэрбум

 “Жаргалант мах импекс”

Дүү нь болох У.Давхарбаяр

Би хэзээ ч өөрийн хамаарал бүхий хувийн компани, ах, дүү, хамаатан, садандаа ЖДҮ-гээс зээл авч өгье гэж бичиг явуулж байгаагүй. Тэгж үзээгүй. Надад тийм тохиолдол байхгүй

Байхгүй.

 

БУСАД ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУД

 

1.

Ш.Лхамсүрэн /Барилга, хот байгуулалтын дэд сайд/

450 сая

Дархан мах корпораци ХХК

Хувьцаа эзэмшигчээс хасагдсан.

“Би хувийн хэвшилдээ ажиллахгүй 2-3 жил болж байгаа. 2500 хувьцаагаа буцаагаад өгчихсөн.

Ажлаас нь чөлөөлсөн

2.

Д.Хүрэлбаатар  / Монгол Улсын ерөнхий аудитор/

750 сая

“Цэн стар” ХХК

Эхнэр

Иргэдийн шаардлагыг хүндэтгэлтэй ойлгож, хүлээн авч байна. Хуулийн дагуу шалгаад, гэм бурууг нь тогтоох байх”

Албан тушаалаас нь түдгэлзүүлсэн.

3

Д.Амарбаясгалан /МАН-ын ЕНБД/

375 сая

“Тайшир Өргөө” ХХК

Хамаарал бүхий этгээд

Байхгүй.

Байхгүй.

4.

П.Батчимэг / НИТХ-ын төлөөлөгч/

500 сая

“Бат ган агро” ХХК

Хамаарал бүхий этгээд

Байхгүй.

Байхгүй.

5.

Ц.Ням-Осор /Төрийн өмчийн газар одоогийн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга/

500 сая

"Хос-Эрхэс" ХХК

ХОМ-тээ дурьдсанаар өөрийн эзэмшдэг компани нь

Зээл авсан нь үнэн. Үйлдвэрээ өргөтгөх шалтгаанаар авсан. Ийм буруу мэдээлэл болно гэж бодоогүй. Ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгье.

Ажлаас нь чөлөөлсөн.

6.

Б.Амгаланбаатар /Ерөнхий прокурорын орлогч/

500 сая

"Цаст согоот" ХХК

ХОМ-тээ дурьдсанаар өөрийн эзэмшдэг компани нь

Байхгүй.

Байхгүй.

7.

Д.Баярсайхан УБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал

3,3 тэрбум

Баяр плант ХААБ ХХК, Капиталфактори, Эм Эм Жи капитал 

ХОМ-тээ дурьдсанаар өөрийн эзэмшдэг

Байхгүй.

Ажлаас нь чөлөөлсөн.

8.

Ж.Цэсэн / Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга /

 

“Дөлгөөн оргил” ХХК 

Нөхөр

Байхгүй.

Ажлаас нь чөлөөлсөн.

9.

Ц.Амарсанаа /"Барилгын хөгжлийн төв" Төрийн өмчит үйлдвэрийн газрын Гүйцэтгэх захирал/

680 сая

“Их улс” ХХК

ХОМ-тээ дурьдсанаар өөрийн эзэмшдэг

Байхгүй.

Ажлаас нь чөлөөлсөн.

“ХҮН БҮР ХУУЛИЙН ӨМНӨ ТЭГШ ЭРХТЭЙ”

Бидэнд ийм гоё сайхан үгтэй Үндсэн хууль бий.

Гэтэл дээрх хүснэгтээс та бүхэн зарим нь хариуцлага хүлээгээд, зарим нь огт хариуцлага хүлээгээгүй болохыг бэлхнээ харлаа. Тэгвэл яах вэ? ЖДҮДС-аас зээл авсан гишүүдэд хуулийн ямар ч зүйл заалтаар хариуцлага хүлээлгэхгүй гэж үү?

УИХ-ын дөрвөн гишүүний эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэж байна.

Иргэд юунд бухимдаад, эрсдэлтэй ч талбай руу дахин дахин очоод жагсаад байна вэ? Иргэд нийгмийн баялгийн хуваарилалт тэгш бус, шударга бус байгаад бухимдаж байна. Иргэн хүн өдөр шөнөгүй ажиллаад ч татвар, хүү, өр зээлэндээ баригдаад дуусдаг байхад, эрх мэдэлтнүүд зүгээр сууж байгаад тэрбум тэрбумаар нь ямар ч хүүгүй шахам мөнгийг аваад, баяжаад байгааг харахаас дургүйцэж байна.

Жирийн иргэн өчүүхэн алдаанаас ч шоронд ордог байхад УИХ-ын гишүүд мянга мянган бизнес эрхлэгчдийн боломжийг хулгайлчихаад ядахдаа ёс зүйн хариуцлага ч хүлээдэггүй байдал иргэдийг бухимдуулж байна.

Өнөөдрийн чуулган энэ нийгэмд шударга ёс байх уу, үгүй юу гэдгийг шийднэ. Учир нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх юм. Түдгэлзүүлвэл тэдгээр гишүүдийг шалгах боломжтой болно.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4271 санал өгсөн байна.

Дээшээ