Бөмбөгтэй спортод төдийлөн анзаарагдамгүй атлаа хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг хүмүүс бол Ball boy буюу “бөмбөг зөөгч” жаалууд байдаг. Америк хөлбөмбөг, бэнди, бэйсбол, тэннис, сагсанбөмбөг гээд олон спортод бөмбөг зөөгчийн үүрэг оролцоо бий.
Харин эдгээрээс “бөмбөг зөөгч”-ийг хамгийн чухал салшгүй хэсэг болгож чадсан, одоо хүртэл үүрэг оролцоо илүү мэдрэгддэг төрөл бол Хөлбөмбөг юм. Тэдний үүрэг уг нь тун энгийн. Талбайн гаднах шугамуудыг хуваан авч, өөрийн хариуцсан хэсгээр талбайгаас гарсан бөмбөгийг аль болох хурдан хэрэгтэй тамирчинд өгөх.
Ерөнхийдөө аль ч багийн бөмбөг зөөгчид ажлаа сайн хийдэг ч цөөн хэдэн дурсамжтай жишээ бас бий. Зарим тохиолдолд бөмбөг зөөгч жаалууд тоглолтод нөлөөлөхийг оролдож, тэр нь үр дүнд хүртсэн тохиолдол ч бий.
Саяхны нэгэн жишээг сануулахад 2013 оны 1-р сард Свонси сити клубын “бөмбөг зөөгч” жаал Чарли Морган Челсигийн лидер Эден Азарыг улаан хуудас авч тоглолтоос гарахад бүрэн нөлөөлж байсан билээ. Энэ явдлын дараа 10 орчим настай жаал ёстой л ярианы гол сэдэв болж чадсан.
Тэгвэл нөгөө талаараа бөмбөг зөөгчөөс хөлбөмбөгийн тод од болсон тамирчид ч олон бий. Ихэнх хөлбөмбөгийн клубүүд өөрийн академийн сурагчдаа “бөмбөг зөөгч”-өөр ажиллуулдаг учраас тэднээс хөлбөмбөгийн одод төрөн гарсан тохиолдлууд олон. Тэдгээр тоглогчдын зарим нь гол өрсөлдөгч багтаа бөмбөг зөөж явсан тохиолдлууд ч байх юм. Тиймээс хэн хаанаас гарч ирсэн бэ? Хэний бөмбөгийг зөөж байсан бэ? гэдгийг мэдэж болох зарим баримтыг хүргэе.
1. Брахим Диаз (Испани)
Энэ өвлийн солилцооны цонхоор Реал Мадридын академиас Английн Манчестер сити клубт очоод байгаа залуу авьяастан. Английн багт нэгдээд удаагүй байгаа бөмбөг зөөгч хүү Малага багийн өмсгөлтэй Сани Касорла, Иско нартай гоолын баяр тэмдэглэж байгаа нь энэ. Диаз өдгөө 19 настай бөгөөд 2010-2013 онд Малага клубийн академид суралцаж байсан ажээ.
2. Раул
Магадгүй Реал Мадрид клубийн түүхэн дэх хамгийн шилдэг тоглогч болсон тэрээр 1990 ээд оны эхээр гол өрсөлдөгч Атлетико Мадрид багийн бөмбөг зөөгч байжээ. Тухайн үед багийн гол довтлогч байсан Манолотой бөмбөг зөөгч Раул хүү зургаа татуулсан байсан аж.
3. Уэсли Снайдер
Нидерландын шилдэг хөлбөмбөгчин Уэсли Снайдер 1991 онд анх Аяаксын хүүхдийн академид элсэж байв. Тухайн үед шилдэг тамирчин 7 настай байжээ. Энэ хугацаанд олон тоглолтод бөмбөг зөөгчөөр ажилласан нь мэдээж. Домогт Франк Райкаардын хажууд зогсож байгаа жаал хожим шигшээ багтаа 134 тоглолт хийж, өөрийн шүтээнээ гүйцэж чадсан юм.
4. Карлос Тевез
Аргентины алдарт Бока Хуниорс багаас олон олон шилдэгүүд төрөн гарсан байдаг. Тэдний нэг болох 2000 оны эхэн үеийн тод оддын нэг Хуан Роман Рикельме тоглолтын дараа бөмбөг зөөгч хүүтэй зураг татуулжээ. Тэр хүү нь хожим Европын том багуудад өндөр үнээр очиж, өндөр амжилтын эзэн болж чадсан билээ.
5. Матео Ковачич
Хэрвээ энэ хүү хожим Реал Мадрид, Челсид тоглохыг мэдсэн бол Стивен Жерард бага ч гэсэн тоох байсан биз ээ. Өдгөө Челсид зээлээр тоглож байгаа Ковачич Аваргуудын лигийн нэгэн тоглолтын дараа С.Жерардын анхаарлын татахыг оролцсон ч үр дүнд хүрээгүй ажээ.
6. Яго Аспас
Нэгэн үе Ливерпүүлийн төлөө зүтгэж байсан Испани хагас хамгаалагч Яго Аспас өөрийн төрлөх хотын баг Сельта Виго – Италийн АС Рома багуудын өрсөлдөөнөөр үүрэгт ажлаа гүйцэтгэж байгаа нь. 31 настай Я.Аспас одоо Сельта Виго клубын домог.
7. Андрес д Алессандро
2000 оны эхээр гайхагдаж байсан жаал хүү Уругвайн домогт хөлбөмбөгчин Энцо Франческолигийн хамт. Ривер плейтийн талбайд хамтдаа авхуулсан зураг. Уругвайн домогт хөлбөмбөгчин хажуудаа зогсох жаалыг Аргентины шигшээ баг болон Интерийн төлөө 450 тоглолтод орно гэж санаагүй биз ээ. Сонирхуулахад домогт Зеинедин Зидан өөрийнхөө хүүд Франческолигийн нэрийг өгсөн байдаг аж.
8. Арда Туран
Туркийн Галатасарай клубын бөмбөг зөөгч хүү Арда Туран гоолын баяр тэмдэглэж байгаа нь. 2000 оны эхээр авсан энэ зурагт гарсан хүү алдарт Барселона клубын бүрэлдхүүнд багтаж, Туркийн лигтээ зээлээр тоглож байгаа билээ.
9. Алваро Мората
Яг Раул шиг. А.Мората мөн л Атлетико Мадрид багийн бүтээгдэхүүн ч Реалд хүчин зүтгэж байсан удаатай. Өдгөө Челсид тоглож байгаа Испани довтлогч мөн л Атлетикогийн цэнгэлдэхэд бөмбөг зөөж байв.
10. Пеп Гуардиола
Хожим Барселонаг удирдаж олон өндөр амжилт гаргана гэдгээ зураг дээрх жаал хүү мэдэж байсан болов уу? Багаасаа л Барселона клубтэй холбогдсон жаал хүү бөмбөг зөөгчийн ажлыг ч мөн хийж байв.
Эхний зурагт тэрбээр Виктор Муньостой хамт аваргын баяр тэмдэглэж байгаа бол хоёр дахь зурагт шилдэг дасгалжуулагч Терри Винэйблсийн дэргэд Испанийн лигийн цомын баяр тэмдэглэж байна. 1980аад оны дундуур энэ зургийг авсан бөгөөд хожим Пеп Гуадиола Терри Винэйблсээс илүү өндөр амжилттайгаар Барсаг удирдсан юм.
Г.Баярмөнх