УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр орой хуралдсан юм.
УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай гэж үзсэн прокурорын саналыг хурлаар хэлэлцэв.
Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хорооны шийдвэрийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос дахин гаргав. Өөрөөр хэлбэл дээрх дөрвөн гишүүн АТГ-т дуудсан цагт нь очсон, мөрдөн байцаалтад нөлөөлөөгүй тул УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэв.
ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригт нөлөөлж, өөр зээл төлөх зорилгоор ЖДҮХС-гаас зээл авсан.
Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан эдгээр гишүүд ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригт нөлөөлж, өөр зээл төлөх зорилгоор ЖДҮХС-гаас зээл авсан. УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий этгээдүүдийн зээл авсан төслүүд шаардлага хангахгүй төслүүд. Материал дутуу байхад яагаад зээл олгов, тэгш байдал хаана байна вэ? Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгож болохгүй гэсэн заалт Эрүүгийн тухай хуульд бий. Ийм үндэслэлээр дээрх 4 гишүүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Бид нийтийн эрх ашгийн асуудлыг бид хөндөн тавьж байна” гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Л.Энхболд “Би өөр зээлийг ЖДҮХС-гийн зээлээр төлөөгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье. Мөрдөн байцаалтын явцад тодорхой болно” гэсэн юм.
Ингээд санал хураахад байнгын хорооны хуралдаанд оролцсон 15 гишүүний дийлэнх нь дээрх дөрвөн гишүүний бүрэн эрхийг хэвээр үлдээхээр шийдсэн.
Харин О.Баасанхүү, Д.Эрдэнэбат, Д.Хаянхярваа нар эсрэг байр суурь илэрхийлж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн, шалгуулах нь зөв гэсэн юм:
Дараах гишүүд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхийг эсэргүүцсэн санал өглөө:
Н.Амарзаяа,
С.Бямбацогт,
Б.Жавхлан,
Г.Занданшатар,
Д.Лүндээжанцан,
Ж.Мөнхбат,
Л.Оюун-Эрдэнэ,
Д.Сумъяабазар,
Д.Тогтохсүрэн,
Н.Цэрэнбат,
М.Энхболд,
Н.Энхболд.
Ташрамд хэлэхэд ЖДҮХС-гаас зээл авахаар нийт 1041 төслийн материал хүргүүлснээс 431 төсөл эхний шатанд шалгарч, тэднээс 134 төсөлд хөнгөлөлттэй зээл олгосон юм.