ЧУУЛГАН: УИХ дөрвөн гишүүнээ авч үлдлээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-01-11 20:20 GMT+8

УИХ-ын чуулганаар ЖДҮ-ийн сангийн асуудалд нэр холбогдсон 4 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна.

Хугацаагаар эрэмбэлж харах :
20:35 2019-01-11

Нууц санал хураалтаар УИХ-ын гишүүн Г.Солтаны бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаадлагагүй гэсэн Хяналтын дэд хороо болон хоёр байнгын хорооны шийдвэрийг УИХ-ын чуулганд оролцсон нийт гишүүдийн 71.4 хувь нь дэмжлээ. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Г.Солтаны бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ. 

20:20 2019-01-11

Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 73.7 хувь нь УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

19:00 2019-01-11

17.30 цагаас эхэлсэн УИХ-ын гишүүн Л.Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг гишүүдийн 71.4 хувийн саналаар шаардлагагүй гэж үзлээ.

18:04 2019-01-11

Л.Энх-Амгалан: Шившигтэй юм болж байна. Ард түмэн маань биднийг бүгдээрээ зайлцгаа гэж байна. УИХ тарах ёстой болжээ. 4-5-хан хүнийг түдгэлзүүлэх гээд яах вэ, бүгдээрээ хуулийн өмнө очъё. УИХ шударга бусын нуувч байж болохгүй. 

17:51 2019-01-11

16:55 2019-01-11

16:51 2019-01-11

Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Ганболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. 

16:38 2019-01-11

УИХ-ЫН ГИШҮҮН Б.УНДАРМААГИЙН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ҮЗЭВ

Гишүүд үг хэлсний дараа санал хураалт нууцаар явуулав. УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн байнгын хорооны саналыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулав. Санал хураалтад 57 гишүүн оролцсоноос 47 гишүүн дэмжиж саналаа өглөө.

16:30 2019-01-11

Х.НЯМБААТАР: ПАРЛАМЕНТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН ЯВАХАД МАШ ХЭЦҮҮ БОЛЛОО

Х.Нямбаатар:
Парламентийн үйл ажиллагаа хэвийн явахад маш хэцүү боллоо. АН маань бүлэггүй боллоо. Манай намын бүлэг тэг дундуураа хуваагдлаа. Чуулганаар асуудал хэлэлцэхэд хэцүү боллоо. Байнгын хорооны хуралдааны ирц тохиролцоонд хүрч байж л явдаг боллоо. Тиймээс би АН-ын санаачилсан УИХ тарах тогтоолын төсөлд гарын үсэг зураад орж ирлээ. 

Прокурорт хандаж хэлэхэд ЖДҮ-тэй холбоотой гишүүдийн асуудлыг нэг дор оруулж ирмээр байна. Улстөрчдийн холбогдсон хэргүүд ямар шатандаа яваа талаар нэгдсэн мэдээлэл хийж, хоёр өдрийн хуралдаан дамнан энэ асуудлаа хэлэлцээч ээ, цэгцлээч ээ. Энэ Парламентийн бүрэн эрхийн хугацааг дуусгая гэж байгаа бол гарын үсгээ зурмаар байна. 

16:10 2019-01-11

С.ЭРДЭНЭ: БҮРЭН ЭРХИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЭЭД ГЭМ БУРУУТАЙ ЭСЭХИЙГ ШАЛГУУЛААЧ, ГЭМГҮЙ БОЛ ГАРААД Л ИРНЭ ШҮҮ ДЭЭ

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
Өнөөдөр ийм асуудал хэлэлцэж байгаа нь Монгол төрийн эмгэнэл. Энэ бол зохион байгуулалттай бүлэг гэмт хэрэг. Хүрэлсүхээс эхлээд Хүрэлсүхийн Засгийн газрын гишүүдийн тал нь ЖДҮХС-гийн зээл авсан. УИХ-ын 40-өөд гишүүн зээл авсан. Халдашүй байдлын дэд хорооны шударга ёсны дуу хоолой болсон гишүүд ямар шийдвэр гаргав аа. Яагаад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй байгаа юм. Түдгэлзүүлээд гэм буруутай эсэхийг шалгаад, гэмгүй бол гараад л ирнэ шүү дээ.  Та нарт одоо жил гаруйн нь хугацаа үлдсэн. Хийсэн ажил нэг ч байхгүй. Монголын ард түмнээр тоглох болохгүй ээ. Та бүгд үүнийхээ хариуг хатуу амсана шүү.  

15:55 2019-01-11

УИХ-ын гишүүн М.Билэгт Ерөнхий прокурорт хандаж “Та 4 гишүүний асуудлыг яагаад УИХ-ын даргын албан тушаалын асуудалтай зэрэгцүүлэн оруулж ирэв ээ. Үүнээс өмнө УИХ-аар хэлэлцүүлэх боломж байсан шүү дээ гэж асуув.

УЕП М.Энх-Амгалан: Дөрвөн гишүүний асуудлыг УИХ-ын даргын бүрэн эрхийн асуудал хэлэлцэх үед давхцуулан оруулж ирсэн юм биш ээ. Энэ асуудлыг УИХ-д өмнө нь оруулж ирэх боломж байсан. Та бүхэн үндэслэлгүй шаардлага тавьж чуулганаа хуралдуулахгүй удлаа. Төрийн эрх барих дээд байгууллага ингэж урт хугацаанд УИХ-ыг гацаана гэж бодоогүй. Өчигдөр бүлгийн дарга чуулган хуралдуулна гэж мэдэгдэхэд нь асуудлаа оруулж, хэлэлцүүлж байна. Би М.Энхболд гэдэг хүнээс заавар зөвлөгөө авдаггүй ээ. Та бүхэн хууль хяналтын байгууллагын ажлыг өөрийнхтэйгээ адил улс төр болгооч ээ гэв. 

15:29 2019-01-11

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, ЖДҮХС-гаас зээл авсан олон гишүүн байгаа юм билээ. Энэ хүмүүсийн асуудлыг нэг дор оруулж иру болоогүй юм уу? 

УЕП М.Энх-Амгалан: Үйлдэл бүхэн тус тусдаа эрүүгийн гэмт хэрэг байдаг. Прокурор хянаад хэрэг үүсгэх боломжтой гэж үзэж энэ дөрвөн гишүүнд хэрэг үүсгэсэн. Энэ бол зээл хүссэн иргэдийг тэгш боломжоор хангаагүй.

Зарим гишүүн тойргийнхоо сонгогчдын өмнөөс хандсан асуудал бий. 1000 гаруй зээлийн хүсэлтээс дээрх 4 гишүүний хүсэлтийг хүлээж авсан. Гишүүд өөрийн хамааралтай аж ахуйн нэгжид зээл авч, зориулалт бусаар зарцуулсан байж болох асуудал үүссэн учир гэмт хэрэг гэж үзэж байгаа юм гэв. 

Б.Ундармаа: Б.Энх-Амгалан гишүүн надаас "Та мөрдөн байцаагчийг дарамталсан уу?" гэж асуулаа. Би мөрдөн байцаагчийг дарамталж шахаагүй. Би мөрдөн байцаагчийн дуудсан цагт очиж, 2 цаг гаруй хугацаанд байцаалт өгсөн. Сонгон шалгаруулалтын журмын дагуу материалаа өгч, хуулийн хүрээнд ажилласан. 

15:25 2019-01-11

15:24 2019-01-11

УИХ-ын чуулганаар ЖДҮ-ийн сангийн асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. 

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 186 санал өгсөн байна.

Дээшээ