Технологийн ертөнцийн томоохон арга хэмжээнүүдийн нэг CES энэ долоо хоногт Лас Вегас хотноо зохиогдож байна. Энэхүү арга хэмжээний үеэр автомашинаас эхлээд гоо сайхны салбарт ч технологийн дэвшил бүхий бүтээгдэхүүн үйлчилгээ шинээр танилцуулагддаг юм. Тэдгээр бүтээгдэхүүн үйлчилгээнээс онцлон хүргэж байна.
АНУ-ын Lexar салбарын тэргүүлэгч компаниудаас урьтаж 1TB багтаамжтай SD картыг худалдаанд гаргаж байгаагаа энэ удаагийн CES-ын үеэр мэдэгдэв.
Гурван жилийн өмнө SanDisk 1TB багтаамжтай картын туршилтын загварыг танилцуулж байсан ч эцсийн бүтээгдэхүүн болгож хэрэглэгчдийн гарт хүргээгүй билээ.
Lexar-ын Professional 633x нэртэй тус картын унших хурд нь 95MB/s бол бичих хурд нь 70MB/s хүрдэг байна.
Энгийн 512GB багтаамжтай карт 150 ам.долларын үнэтэй байдаг бол үүнээс хоёр дахин их багтаамжтай Professional 633x карт 499 ам.долларын үнэтэй байх аж.
Мөн Lexar-ын Гүйцэтгэх захирал Жой Лопес “Бид 15 жилийн өмнө 1GB багтаамжтай SD картыг танилцуулж байсан бол өнөөдөр 1TB багтаамжтайг танилцууллаа. Хэрэв энэ хурдаараа явбал 2034 он гэхэд 1PB багтаамжтайг танилцуулах болно” гэжээ.
Дата, өгөгдлийг хэмжих нэгж:
1024 KB=1 МB
1024 MB=1 GB
1024 GB=1 TB
1024 TB=1 PB
Эх сурвалж: The Verge