2019.01.08-ны өдрийн өглөө 06:00 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд 45 зорчигчтойгоор явж байсан 9988 улсын дугаартай зорчигч тээврийн автобус осолдож хоёр хүн амиа алдаж, 43 хүн гэмтсэн харамсалтай үйл явдал болсон.
Ослын үед яаралтай ажлын хэсэг гарган ажилласан бөгөөд нэгдүгээр сарын 9-ний өглөө Улаанбаатар хот руу 37 хүнийг галт тэргээр, 2 хүнийг нэгдсэн байдлаар онгоцоор авч ирэхэд Онцгой байдлын ерөнхий газар, Авто Тээврийн Үндэсний Төв, Гэмтлийн эмнэлэг, Яаралтай Түргэн Тусламжийн төв болон Хаан Даатгал компанийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тосон авч гэмтлийн эмнэлэгт хүргүүлсэн билээ.
Автобусанд нийт 45 зорчигч зорчиж явснаас 43 зорчигч даатгалд хамрагдаж, 2 зорчигч даатгалгүй зорчиж явсан байна. Тиймээс "Хаан Даатгал" компани нь нэгдүгээр сарын 9-ний өдөр 27 хохирогч, 10-ны өдөр 8 хохирогчтой уулзсан ба хөнгөн гэмтэлтэй гэрээр эмчлүүлж буй хохирогчидтой уулзахаар ажиллаж байна гэсэн мэдээлэл ирлээ.
Нэгдүгээр сарын 10-ны өдөр Авто Тээврийн Үндэсний Төв, Дэлгэрэх Хүнс ХХК /автобус компани/ болон Хаан Даатгал компанийн удирдлагууд хамтарсан уулзалт хийн урьдчилсан байдлаар нөхөн төлбөрүүдийг шийдвэрлэлээ. Мөн Замын-Үүдэд үлдсэн зорчигчид болон бусад "Хаан даатгал" ХХК-тай холбогдоогүй иргэд "Хаан Даатгал" компанийн 99102584 дугаараар холбоо барина уу.