Хятадын эрх баригчид энэ жил боловсрол, эрүүл мэндийн халамж үйлчилгээ, хүрээлэн буй орчныг хамгаалах салбар буюу олон нийтэд шууд нөлөөлөх салбаруудад төвлөрч, авлигын эсрэг тэмцлээ үргэлжлүүлнэ гэв.
Хятадын удирдагч Ши Жиньпин төрийн эрхэнд гарснаасаа хойш авлигатай тэмцэх томоохон кампанит ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ нь түүний нэн тэргүүний зорилт юм. Тэрбээр, Ши Жиньпин “Хятадын Коммунист Нам төрд гүн гүнзгий шигдсэн авлига, хээл хахуультай эрчимтэй тэмцэж байгаа ч энэ асуудлыг цаашид цогцоор нь цэвэрлэх хэрэгтэй” хэмээн өнгөрсөн сард хэлжээ.
Мөн тэд улсаасаа зугтсан иргэдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд олон улсын авлигын эсрэг засаглалыг хэрэгжүүлэхийг зорьж байна. Хятадад 2018 оны наймдугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд нийт 441 иргэн авлигын хэрэгтэй холбогдон улсаасаа оргосон тухай албаны хүн “China Daily”-д мэдээлсэн байна.
Хятадын эрх баригчид өнгөрсөн онд 621 мянган албан хаагчийг авлигын хэргээр шийтгэжээ. Үүний 51 нь сайд болон мужийн гэх тодотголтой төрийн өндөр албан тушаалтнууд байсан юм. Хятадын явуулж буй авлигатай тэмцэх ажлын гол онцлогуудын нэг бол хэрэгт холбогдсон хүмүүсийн халдашгүй байдлыг харгалзахгүй байгаа явдал аж.
Эх сурвалж: Reuters